• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

МХЕГ-ын баг тамирчид амжилттай оролцлоо

2018 оны 3 сарын 12 871

Монгол Улсын Шадар сайдын нэрэмжит спортын наадам-2018 харъяа байгууллагуудын дунд ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрлүүдээр хоёр өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө.

Спортын наадамд Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Онцгой байдлын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Замын Үүд Чөлөөт бүсийн нийт 12 багийн 150 гаруй тамирчин оролцож хурд хүчээ сорьлоо.

Ширээний теннисний эмэгтэй төрөлд 1 дүгээр байранд Стандарт хэмжил зүйн газрын тамирчин Д.Оюунчимэг, 2 дугаар байранд Онцгой байдлын ерөнхий газрын тамирчин Ч.Мэндэлмаа,  3 дугаар байранд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын тамирчин Ж.Сүглэгмаа нар шалгарсан бол эрэгтэй төрөлд 1 дүгээр байранд Онцгой байдлын ерөнхий газрын тамирчин Д.Баян-Эрдэнэ, 2 дугаар байранд Стандартчилал, хэмжил зүйн газрын тамирчин С.Соронзонболд, 3 дугаар байранд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тамирчин Ш.Тэгвандан нар шалгарлаа.

 

Гар бөмбөгийн тэмцээний эмэгтэй төрөлд 1 дүгээр байранд Стандартчилал, хэмжил зүйн газар, 2 дугаар байранд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, 3 дугаар байранд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, эрэгтэй төрөлд 1 дүгээр байранд Онцгой байдлын ерөнхий газар, 2 дугаар байранд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, 3 дугаар байранд Стандартчилал, хэмжил зүйн газрын баг тамирчид шалгарлаа.

Шилдэг тоглогчоор: Онцгой байдлын ерөнхий газрын тамирчин Х.Галсанжамц, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын тамирчин  Г.Энхманлай нар шалгарав.

 

Сагсан бөмбөгийн тэмцээний эмэгтэй төрөлд 1 дүгээр байрыг Замын үүд Чөлөөт бүс, 2 дугаар байрыг Онцгой байдлын ерөнхий газар, 3 дугаар байрыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын баг тамирчид эзэлсэн бол уг тэмцээний эрэгтэй төрөлд 1 дүгээр байрыг Онцгой байдлын ерөнхий газар, 2 дугаар байрыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, 3 дугаар байрыг Стандартчилал, хэмжил зүйн газрын баг тамирчид тус тус эзэллээ.

Шилдэг тоглогчоор Замын Үүд Чөлөөт бүсийн тамирчин В.Ганчимэг, Онцгой байдлын ерөнхий газрын тамирчин Н.Самдандовж нар шалгарлаа.

Энэ жилийн спортын наадмын нийлбэр дүнгээр Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид шалгарч Монгол Улсын Шадар сайдын нэрэмжит Шилжин явах цомын эзэн боллоо.

Харин тэмцээний нийлбэр дүнгээр 2 дугаар байранд Стандартчилал, хэмжил зүйн газар, 3 дугаар байранд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын баг тамирчид шалгарсан юм.

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын спортын наадамд амжилттай оролцсон баг тамирчиддаа баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Сүүлд нэмэгдсэн мэдээ