• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул судалгаа-цацрагийн хамгаалалт" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

2018 оны 4 сарын 6 275

Цацраг идэвхт ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын албан хаагчдад зориулсан "Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул судалгаа-цацрагийн хамгаалалт" сэдэвт 3 хоногийн сургалтыг МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар, НМХГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтэс, Цөмийн энергийн комиссын Ажлын алба болон Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг ТББ хамтран зохион байгууллаа. 
Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, байгууллагын дотоодын хяналтыг чангатгах, цацрагийн аюулгүйн соёлыг хэвшүүлэх, болзошгүй цацрагийн шарлага, ослоос урьдчилан сэргийлэх, цацрагтай ажиллагчдын эрүүл мэндийг хамгаалах, мэргэжлийн болон хүн амын шарлагыг бууруулах, ажилчдын цацрагийн аюулгүйн болон хууль эрхийн мэдлэгийг дээшлүүлэхэд сургалтын зорилго оршсон.


Энэ удаагийн сургалтад цацраг идэвхт ашигт малтмалын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй “Бадрах энержи” ХХК, “Кожеговь” ХХК, “Шинь Шинь” ХХК, “Тунгаун майнз констракшн монгол” ХХК, “Лукрий” ХХК, “Эмээлт майнз” ХХК, “Зараяа холдингс” ХХК, “Монголиан Ураниум ресурс” ХХК зэрэг 8 байгууллагын 49 ажилтныг хамруулж, мэдлэг чадварыг нь дээшлүүллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ