• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Олон улсын хурал нээлтээ хийлээ

2018 оны 4 сарын 13 157

“Монголын нүүр ам судлалын шинжлэх ухааны ололт, хандлага 2018” сэдэвт олон улсын хурал Улаанбаатар хотноо энэ сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Хуралдааны нээлтэд  Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөл оролцож, НМХГ-ын дарга Л. Эрдэнэчулуун үг хэлж Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох “Эрүүл мэндийн салбарын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Илтгэлдээ Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалтын дүнд үндэслэсэн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн  тулгамдсан асуудлууд, өвчтөн үйлчлүүлэгчийг цацрагийн нөлөөллөөс хамгаалах, цацрагтай ажиллагч эмч, ажилтнуудын ажлын нөхцлийг сайжруулах талаар дэвшүүлсэн санал, шийдвэрүүдийг танилцуулж цаашид цацрагийн аюулгүй байдалд тасралтгүй анхаарч, хамтарч ажиллах, улсын байцаагчдын зөвлөмж, гарын авлагуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ашиглахыг сануулснаараа ихээхэн үр өгөөжтэй байв.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ