Даргын зөвлөлийн хурлаар 3 аймагт хийсэн шалгалтын дүн мэдээг танилцуулав
  • Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Даргын зөвлөлийн хурлаар 3 аймагт хийсэн шалгалтын дүн мэдээг танилцуулав

2018 оны 4 сарын 23 2474

2018 оны 4 дүгээр сарын 20-нд Даргын зөвлөлийн хурал хуралдлаа. Тус хурлаар Архангай, Хөвсгөл, Завхан аймгуудын МХБ-д хийсэн шалгалтын дүн мэдээ, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж үүрэг даалгавар өглөө. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, газрын даргын 01/78 дугаар удирдамжийн дагуу дээрх 3 аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дотоод ажил, санхүү, архив, албан хэрэг хөтлөлт, хяналт шалгалтын үйл ажиллагаа болон улсын /ахлах/ байцаагчдын үйлдсэн хяналт шалгалтын баримт бичгүүдэд Төрийн хяналт шалгалтын тухай, Төрийн албаны тухай, Төсвийн тухай, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай,  Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд болон бусад холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн байдлыг хянан шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөхийн зэрэгцээ нийт албан хаагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, удирдлагыг бодит мэдээллээр хангах зорилгоор хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтыг МХЕГ-ын Дэд дарга Д.Энхсайхан ахалж, Дотоод хяналтын улсын ахлах байцаагч Л.Энхбаяр, Д.Отгон, Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн М.Нармандах, Эрсдэлийн удирдлагын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Түмэндэмбэрэл, Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ё.Отгонжаргал, Эдийн засагч Т.Лхамжав нар хамтран 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 3 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд хийж гүйцэтгэлээ. Шалгалтын дүн мэдээг хэлэлцэн МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү дараах үүрэг даалгаврыг аймаг тус бүрт өгч үйл ажиллагааг улам бүр эрчимжүүлэн ажиллах үүрэг чиглэл өглөө.

Архангай аймгийн тухайд хурлаас дараах үүрэг даалгавар өгөгдлөө. Үүнд:

1.Хууль, дүрэм, журмын зохицуулалтгүйгээс хяналтын хуудасны зарим асуултуудаар зөрчил, дутагдал арилахгүй байгаа тул холбогдох төрийн байгууллагуудтай уулзалт хийж, зохицуулалтыг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;                       

2.Хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ, тандалт судалгаа, хяналт шинжилгээ, салбарын сургалтын гүйцэтгэл, үр дүн, чанарт дүн шинжилгээ хийж, аймаг, нийслэлийн МХГ-ын улсын байцаагч илрүүлсэн зөрчил, дутагдал бүрийг хэрхэн арилгах оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлж, аюул, эрсдэлийг бууруулсан эсэхэд хяналт тавьж, хяналт шалгалтын ажлын үр дүнг эрс нэмэгдүүлэх;                     

3.Аймгийн МХГ-ын барилгын техникийн хяналтын улсын байцаагчид хот байгуулалтын асуудлыг хариуцаж, эрсдэлийн үнэлгээ, хяналтын хуудсыг ашиглах талд үүрэг чиглэл өгч, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;                    

4.Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын байцаагч нарын багажийг зохион байгуулалттайгаар стандартчилал хэмжил зүйн газраар баталгаажилт хийлгэж, фильтер дууссан, хугацаа дууссан гэх шалтгаанаар ашиглахгүй байгаа багажийг ашиглалтанд оруулах, байцаагчдыг багажтай ажиллах арга зүйд сургах сургалт зохион байгуулах зэрэг ажлыг шат дараатай хэрэгжүүлэх;                                             

5.Баталгаажуулах үйл ажиллагааны жил бүрийн төлөвлөгөөнд аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтээр барилгын төлөв байдлын дүгнэлт гаргах, малд үзлэг ангилалт, хянан баталгаажуулалт хийсэн байдалд хяналт тавьж, дүгнэлт гаргах, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтээр ундны усанд шинжилгээ хийж дүгнэлт гаргах, үйл ажиллагааг тусгах;                                                                                                      

6.Аймаг, нийслэлийн МХГ-ын улсын байцаагчдаар хэрэгжүүлүүлэхээр төлөвлөсөн тандалт судалгаа, хяналт шинжилгээ, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлын удирдамж, чиглэлийг холбогдох журам, зааварт нийцүүлэн боловсруулж, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг үүрэг болгов.

Хөвсгөл аймгийн тухайд хурлаас дараах үүрэг даалгавар өгөгдлөө. Үүнд:

1.Хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ, тандалт судалгаа, хяналт шинжилгээ, салбарын сургалтын гүйцэтгэл, үр дүн, чанарт дүн шинжилгээ хийж, аймаг, нийслэлийн МХГ-ын улсын байцаагч илрүүлсэн зөрчил, дутагдал бүрийг хэрхэн арилгах оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлж, аюул, эрсдэлийг бууруулсан эсэхэд хяналт тавьж, хяналт шалгалтын ажлын үр дүнг эрс нэмэгдүүлэх

2.Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын байцаагч нарын багажийг зохион байгуулалттайгаар стандартчилал хэмжил зүйн газраар баталгаажилт хийлгэж, филтер дууссан, хугацаа дууссан гэх шалтгаанаар ашиглахгүй байгаа багажийг ашиглалтад оруулах, байцаагчдыг багажтай ажиллах арга зүйд сургах сургалт зохион байгуулах зэрэг ажлыг шат дараатай хэрэгжүүлэх.

3.Аймаг, нийслэлийн МХГ-ын улсын байцаагчдаар хэрэгжүүлүүлэхээр төлөвлөсөн тандалт судалгаа, шинжилгээт хяналт, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлын удирдамж, хөтөлбөр чиглэлийг холбогдох журам, зааварт нийцүүлэн боловсруулж, тогтмол мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах.

4.МХГ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө болон улсын байцаагчийн үр дүнгийн гэрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хамааралтай хууль, тогтоомж, Засгийн газрын шийдвэрт тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр хийх ажлыг үйл ажиллагааны төлөвлөгөөнд бүрэн тусгаж хэрэгжүүлэхийг үүрэг болгов.

                                                                                           

Завхан аймгийн тухайд хурлаас дараах үүрэг даалгавар өгөгдлөө. Үүнд:

1. Орон нутаг дахь зайлшгүй шаардлагатай орон тооны хомсдлыг арилгах зохион байгуулалтын арга хэмжээ авах, цалингийн санг нэмэгдүүлэх;

2. Хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ, тандалт судалгаа, хяналт шинжилгээ, салбарын сургалтын гүйцэтгэл, үр дүн, чанарт дүн шинжилгээ хийж, аймаг, нийслэлийн МХГ-ын улсын байцаагчийн илрүүлсэн зөрчил, дутагдал бүрийг хэрхэн арилгах оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, аюул, эрсдэлийг бууруулсан эсэхэд хяналт тавьж, хяналт шалгалтын ажлын үр дүнг эрс нэмэгдүүлэх;

3. Аймгийн МХГ-ын барилгын техникийн хяналтын улсын байцаагч нар хот байгуулалтын асуудлыг хариуцаж, эрсдэлийн үнэлгээ, хяналтын хуудсыг ашиглаж буй асуудлаар үүрэг чиглэл өгөх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

4. Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын байцаагч нарын багажийг зохион байгуулалттайгаар стандартчилал хэмжил зүйн газраар баталгаажилт хийлгэх, филтер дууссан, хугацаа дууссан гэх шалтгаанаар ашиглахгүй байгаа багажийг ашиглалтад оруулах, байцаагчдыг багаж хэрэгсэлтэй ажиллах арга зүйд сургах;

5. Баталгаажуулах үйл ажиллагааны жил бүрийн төлөвлөгөөнд аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр барилгын төлөв байдлын дүгнэлт гаргах, малд үзлэг ангилалт, хянан баталгаажуулалт хийж буй ажиллагаанд хяналт тавих;

6. Аймаг, нийслэлийн МХГ-ын улсын байцаагчдаар хийлгүүлэхээр төлөвлөсөн тандалт судалгаа, хяналт шинжилгээ, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлын удирдамж, чиглэлийг холбогдох журам, зааварт нийцүүлэн боловсруулж, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;

7. Ундны усны аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудсанд хар тугалга, байгаль орчны хяналтын хуудсанд нарийн ширхэглэгт тоосонцор, хүхэрлэг хий, нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг шинжлэх боломжийг бүрдүүлж лабораторийн итгэмжлэлийн хүрээг нэмэгдүүлэх үүрэг тус тус өглөө.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ