• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

“УУЛ УУРХАЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМГААЛАЛ, УУЛ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УЛМААС ЭВДЭРСЭН ГАЗРЫН ТООЛЛОГО” СЭДЭВТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН

2018 оны 4 сарын 26 638

Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал төслийн хүрээнд хамтран ажиллагч БОАЖЯ, МХЕГ-тай хамтран 2017 оны 3 дугаар сард “Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого”, “Уурхайн хаалтын журам” сэдэвт уулзалт, семинарыг зохион байгуулж, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан “Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллогыг 2017-2018 онд хийх” ажлыг эхлүүлсэн. Уг ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/71 тоот тушаалаар 2017-2018 онд “Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого хийх ажлын удирдамж” батлагдсан бөгөөд тооллогын дүнгийн талаар Засгийн газрын хуралд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр танилцуулж 36 тоот тэмдэглэлээр аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тооллогыг 2018 онд хийж дуусгах талаар үүрэг өгсөн байна.  Мөн УИХ-ын  Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын 3 дугаар заалт “Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн, эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байгаа болон тодорхой эзэнтэй боловч нөхөн сэргээлт хийгдээгүй газрын бүртгэлийг мэдээллийн санд тусгай зөвшөөрөлтэй  аж ахуйн нэгжийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй оруулж баяжилтыг тогтмол хийж ажиллах” тухай заасан байна. 2017 оны байдлаар Орхон, Сэлэнгэ, Говь-Алтай, Дархан-уул, Дорноговь, Дундговь, Завхан, Баян-Өлгий гэсэн 8 аймаг уул уурхайн улмаас эвдэрсэн газрын тооллого хийж тайлангаа ирүүлсэн.

2017 онд Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэргийг мөрдөх хэлтэстэй хамтран БОАЖС-ын А/135, А/209 тоот тушаал, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу тус тус 2 удаа хяналт шалгалт хийсэн. Шалгалтын дүнг Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанд танилцуулан 36 тоот тэмдэглэл гарсан. Тэмдэглэлээр Архангай, Сэлэнгэ, Төв, Булган, Дархан-Уул зэрэг аймгуудын Засаг дарга нарт хууль бусаар ашигт малтмал ашиглагчдыг албадан буулгах үүрэг өгөгдсөн. Архангай, Төв, Булган, Дархан-Уул зэрэг аймгуудаас мэдээ ирсэн.

“УУЛ УУРХАЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМГААЛАЛ, УУЛ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УЛМААС ЭВДЭРСЭН ГАЗРЫН ТООЛЛОГО” сэдэвт уулзалт, семинарыг 2018 оны 4 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд БОАЖЯ-ны харьяа Цэнгэг ус, байгаль хамгаалах төвийн байранд зохион байгууллаа.

 

Сургалт, семинарын агуулга:

Уул уурхайн байгаль орчны хамгаалал, эвдэрсэн газрын тооллогын явц, Мэдээллийн сангийн талаарх хууль, тогтоомж түүний хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ, Уул уурхайн салбар дахь байгаль орчны засаглалыг сайжруулах төслийн танилцуулга,  Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах,нөхөн сэргээх үйл ажиллагааны гэрээний хэрэгжилт, зарим асуудлууд, Усны нөөц ашиглалт, хамгаалалтын асуудлууд, Хог хаягдлын эрхзүйн орчны шинэчлэл, анхаарах асуудлууд, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хууль эрхзүйн орчин,Биологийн олон янз байдлыг хамгаалах бодлого, хэрэгжилт, Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний тухай сэдэвт илтгэл, Байгаль орчны мэдээллийн сангийн танилцуулга, тооллогын дүнг мэдээллийн санд оруулах нь,  Эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн өнөөгийн байдал, анхаарах асуудлууд, Эвдэрсэн газрын тооллогын мэдээллийн сан, нөхөн сэргээлтийн мэдээллийн сан /демо, үзүүлбэр сургалт/, Хууль бус ашигт малтмал ашиглалтыг таслан зогсоох талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эрхзүйн шинэчлэл, Нөхөн сэргээлтийн аргачлалын танилцуулга, хэрэгжилт (Герман улсын уул уурхайн нөхөн сэргээлтийн туршлага), 8 аймгийн Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын урьдчилсан тооллогын явц, анхаарах асуудлууд сэдвээр эвдэрсэн газрын тооллого хийх арга, аргачлал, түүнийг мэдээллийн санд бүртгэхэд анхаарах асуудлын талаар сургалтын лекц тавьлаа.

Мөн үдээс өмнөх болон үдээс хойших илтгэлүүд, эвдэрсэн газрын тооллого хийхэд учирч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцүүлгийг хийж эвдэрсэн газрын тооллого хийж дуусгах, мэдээллийн санд тооллогын мэдээллийг оруулах ажлын график, төлөвлөгөөг аймаг бүрээр гаргаж семинарын зөвлөмжийн төслийг боловсруулан танилцуулсан болно. Уг зөвлөмжийг үндэслэн БОАЖЯ эвдэрсэн газрын тооллогыг эрчимжүүлэх талаар холбогдох тушаал шийдвэрийг гаргаж Аймгийн засаг дарга нарт хэрэгжилтийг хангуулах талаар арга хэмжээ авахаар тохиров. Хэлэлцүүлгийн үеэр эвдэрсэн газрын эзэн холбогдогчийг тогтоох, хохиролын үнэлгээ хийлгэх, нөхөн сэргээлтийн зардлыг тооцож санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх талаар семинарт оролцогсод өөрсдийн байр сууриа илэрхийлж нарийвчилсан заавар, гарын авлага гаргах шаардлагатай байгааг зөвлөмжид тусгалаа.

Эвдэрсэн газрын тооллогын явц, тулгарч буй асуудлууд:

Орхон аймаг: БОАЖС-ын А\71 тоот тушаалыг үндэслэн  Орхон аймгийн засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын А\250 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулсан байна. БОАЖ-ын сайдын 2017 оны А/71 тоот тушаал, аймгийн Засаг даргын 2017 оны А/250 дугаар захирамжийн дагуу Уул уурхайн ашиглалтын улмаас болон хууль бус үйл ажиллагаанаас үүдэлтэй эвдэрсэн газрын тооллогын ажлыг Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхтэй Гүнгийн хажуу ХХК-тай гэрээ байгуулан  хамтран зохион байгуулж,  аймгийн хэмжээнд  эвдрэлд  орсон нийт 37 газарт тооллого, хэмжилт судалгаа хийж  47.8 га  газрыг тооллогын дүнгээр тогтоожээ. Үүнд: Баян-Өндөр суманд 17 газарт 34.38 га, Жаргалант суманд 20 газарт  13.42 га-д тооллого, хэмжилт  судалгаа хийж нэгдсэн тайланг аймгийн Засаг даргад танилцуулан батлуулж, БОАЖЯамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт хүргүүлж, www.eic.mn/dlid2017/хаягаар цахим мэдээллийн санд оруулж бүртгүүлсэн байна.     Сүүлийн жилүүдэд замын ажлын зориулалтаар олгогдсон боловч хариуцагч байгууллагууд нөхөн сэргээлт хийлгүй орхигдсон талбай Орхон аймгийн нийт эвдэрсэн газрын 49.7%-ийг, иргэдийн хууль бус үйл ажиллагаанаас үүдэлтэй эвдэрсэн газар 21.5 %-ийг,  бүтээн байгуулалтаас үүдэлтэй эвдэрсэн газар 21.5%-ийг, шар шавар олборлолтын улмаас үүдэлтэй эвдэрсэн газар 3.34%-ийг, байгалийн аясаар элэгдэл эвдрэлд орсон газар 3.0%-ийг тус тус эзэлж байна.

Хөрсний эвдрэлд орсон, эзэнгүй орхигдсон нийт газрын 77.4% буюу 37.0га газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх шаардлагатай, харин 22.6% буюу 10.8га газарт нөхөн сэргээлт хийх шаардлагагүй байгалийн аясаар нөхөн сэргээгдэж байна. Нийт нөхөн сэргээх шаардлагтай талбайн хэмжэ аймгийн хэмжээнд 36.97 га байна. 2017 оны эвдэрсэн газрын тооллогын дүнг/47.8га/ 2012 оны тооллогын дүнтэй/103.29га/харьцуулбал  55.49га газар багассан үзүүлэлттэй байна.

Аймгийн ИТХ-ын 2017 оны А/86дугаар тогтоолоорбатлагдсанБайгальорчныгхамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний 2017 оны төсөл хөтөлбөр, үйл ажиллагааны жагсаалтын 5 дах арга хэмжээний зардлаар “Нигүүлсэн зам” ХХК-иар Жаргалант сумын Жаргалант  багийн  нутаг дэвсгэрт  эвдэрч эзэнгүй орхигдсон Ухаагийн  өвөрт 3.3га, Дулаан хангай ХХК-иар Жаргалант сумны  Дулаан-уул багийн нутаг дэвсгэрт эвдэрч эзэнгүй орхигдсон Цагаан толгойн 1.6 га,  Ачит-Ихт ХХК-иар дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд Баянцагаан багийн нутаг дэвсгэрт орших Мо-гийн хуучин элсны эвдэрсэн карьерт 2 га , Очир төв ХХК-иар дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлтийн ажлыг хүрээнд Баянцагаан багийн нутаг дэвсгэрт орших Хивсний үйлдвэрийн хойд талын карьерт 0.77га, Өлзий хутагийн наран ХХК-иар Баян-Өндөр сумын Баянцагаан багт байрлах Хивсний үйлдвэрийн хойд талын карьерт 0.45га   талбайд ту тус техникийн нөхөн сэргээлтийг иж бүрэн гйүцэтгүүлж  аймгийн Засаг даргын  2014 оны А/151 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь үзэж актаар  хүлээн авч тус талбайнуудад  эзэнгүй хог хаягдал асгуулахгүй, эвдэрсэн газар шинээр бий болгохгүй байх чиглэлээр анхаарч ажиллахыг Баян-Өндөр сумын ЗДТГ, Жаргалант Сумын ЗДТГ, Холбогдох багийн Засаг дарга нарт болон Баян-Өндөр, Жаргалант  сумдын Байгаль орчны хэсэг, байгаль хамгаалагч нарт үүрэг даалгавар өгсөн байна.  /Нийт 8.12 га-д Техникийн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэсэн. Үүнээс: Баян-Өндөр суманд 3.22 га, Жаргалант суманд 4.9га /. Аймгийн ИТХ-ын 2017 оны12 дугаар сарын 01-ний өдрийн ээлжит IX  дүгээр  хуралдааны  9/04 дугаар тогтоолоорбатлагдсанБайгальорчныгхамгаалах, нөхөнсэргээхаргахэмжээний 2018онытөсөлхөтөлбөр, үйлажиллагааныжагсаалтаар  нийт 24.52 га эвдэрсэн газрыг  нөхөн сэргээхээр тусган батлуулсан.

 

Сэлэнгэ аймаг:Аймгийн Засаг даргын 2017 оны А/331 тоот захирамжаар БОАЖГ, МХГ, ГХБХБГ, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ, Хараа, Ерөө голын сав газрын захиргааны төлөөллийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж Хөвсгөл Замилан ХХК-тай гэрээ байгуулан тооллогын ажлыг хамтран гүйцэтгэсэн. Тооллогыг Хүдэр, Ерөө, Бугант, Мандал, Баянгол, Орхонтуул, Түшиг сумдын нутаг дэвсгэрт уул уурхайн зориулалтаар ашиглагдсаны улмаас эвдрэлд орж, эзэнгүй орхигдсон газрын тооллогыг гүйцэтгэсэн ба эвдэрсэн талбайн хэмжээ нийт 3323.9 га бүртгэгдсэн. Үүнээс: Хүдэр сумын нутаг дэвсгэрт Хэрс, Жимст, Цэнгэл, Моностой, Цагаан зүр, Нуурын таг, Хүдэрийн голын хөндий дагууд нийт 14 нэгж талбар бүхий 490 га эвдэрсэн талбай тоологдож бүртгэгдсэн. Эдгээр эвдэрсэн талбайгаас 445.87 га талбай буюу 90.97% нь аж ахуйн нэгжийн, 44.16 га буюу 9.03 % нь хууль бусаар ухаж, эзэнгүй орхигдсон. Ерөө сумын нутаг дэвсгэрт Элээт, Жаргалант, Шаварт, /Хүдэр сумын Галагтайн гол/, Хайлааст, Толгойт голын эх, Толгойтын урд, хойт амнууд, /Хүдэр сумын Халнит/, Толгойт голын дагуу, Бугантай-1, Бугантын Их, Дунд, Бага өлөнт, Өлөнтийн адаг, Бугантын 10-ын давааны замын Угтаалын гол, Ахь, Буурлын гол, Их, Бага Ажир, Цонхлонгийн ам, Бэрлэг, Ялбагийн голын хөндий, Ургаач, Хуст нарийн, Хар модот, Хошуун ус /Хөшөөт/, Могой, Цамхаг, Бүхлэй, Өлөнт, Харганатын голын хөндий дагууд нийт 50 гаруй нэгж талбар бүхий 2746.4 га эвдэрсэн талбай тоологдож бүртгэгдсэн. Эдгээр эвдэрсэн талбайгаас 60% нь аж ахуйн нэгжийн, 40% нь нөхөрлөлийн нэрийн дор хууль бусаар ухаж, эзэнгүй орхигдсон талбай байв. Ерөө сумын хэмжээнд эвдэрсэн газрын дийлэнх хувийг Харганат, Ялбаг, Өлөнт, Буурлын хөндий, Цамхаг, Их алт, Ажирын голын хөндий  эзэлж байна. Үүнээс Их алтны хэсэгт 237.8 га эзэнгүй орхигдсон талбай байна. Сумын хэмжээнд эвдэрч эзэнгүй орхигдсон газрын хэмжээ Ерөө сумын газар нутгийн 20 %-ийг эзэлж байна. Баянгол сумын нутаг дэвсгэрт Нарангийн голын хөндий дагууд нийт 8 нэгж талбар бүхий 44.01 га эвдэрсэн талбай, Буянтын хөндийд 3 нэгж талбайр бүхий 94.94 га талбай, Урт булагт 1 нэгж талбар бүхий 12.75 га талбай, Тариатын голын эхэд 1 нэгж талбар бүхий 9.24 га талбай тоологдож бүртгэгдсэн. Эдгээр эвдэрсэн талбай 100% аж ахуйн нэгжийн ухаж, эзэнгүй орхигдсон талбай байна.Мандал сумын нутаг дэвсгэрт нийт 4 нэгж талбар бүхий 53.3876 га эвдэрсэн талбай тоологдож бүртгэгдсэн. Эдгээр эвдэрсэн талбайгаас 12.86 га талбай буюу 24.09% нь аж ахуйн нэгжийн, 40.52 га талбай буюу 75.91% нь нөхөрлөлийн нэрийн дор хууль бусаар ухаж, эзэнгүй орхигдсон талбай байна.Орхонтуул сумын нутаг дэвсгэрт 9 нэгж талбар тоологдож 75.1436 га талбай бүртгэгдсэн. Эдгээр эвдэрсэн талбайгаас 62.02 га талбай буюу 83.87% нь аж ахуйн нэгжийн, 12.11 га талбай нь нөхөрлөл болон ХАМО, 1.01 га талбай нь хууль бусаар ухаж, эзэнгүй орхигдсон талбай байна. Түшиг сумын нутаг дэвсгэрт нийт 2 нэгж талбар бүхий 109.55 га эвдэрсэн талбай тоологдож бүртгэгдсэн. Эдгээр эвдэрсэн талбайгаас 100% нь аж ахуйн нэгжийн ашиглалтад өртсөн байна.

Говь-Алтай аймаг:БОАЖС-ын А\71 тоот тушаалыг үндэслэн  аймгийн засаг даргын 2017 оны А\137 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулсан байна.Эвдэрч орхигдсон газрын тооллогын ажлыг нийт 15 сумын нутагт 4 ажлын хэсэг гарч 6039 км газар явж хийсэн болно. Тооллого судалгааны ажлын үр дүнд аймгийн хэмжээнд 15 сумын 159 газрын 415.26 га газар эвдрэлд орж орхигдсон байна.  Эдгээр газруудын 154 талбайн нь буюу 371.26 га талбай гар аргаар хууль бусаар ашигт малтмал /алт, нүүрс, анар/ олборлох, 2 буюу 37.96 га нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу уул уурхайн олборлолтод, 2.58 га нь овоолгод дарагдсан, 3 нь буюу 3.46 га талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмал /хайрга/ техникээр олборлох үйл ажиллагаанд тус тус өртсөн байна. 

Эвдрэлд орж орхигдсон нийт 415.26 га талбайн 326.65 га нь тусгай хамгаалалттай газар нутаг, ой, усны сан бүхий газар болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй /хайгуул, ашиглалт/ талбайд давхцалтай, үлдсэн 88.61 га  нь давхцалгүй байна. Эвдрэлд орж орхигдсон газруудыг нөхөн сэргээлт хийх шаардлагатай эсэх талаар нь ангилан авч үзвэл 305.64 га-д шаардлагатай, 109.62 га-д шаардлагагүй гэсэн судалгааны дүн гарсан.Нөхөн сэргээлт хийх шаардлагагүй 110.79 га талбайн 26.79 га-д аж ахуйн нэгжээр, 3.8 га-д нөхөрлөл, нутгийн иргэдээр техникийн нөхөн сэргээлтийг тус тус  хийлгэсэн бол 18.46 га байгалийн аясаар нөхөн сэргэсэн үлдсэн 61.74 га нь мөн байгалийн аясаар нөхөн сэргэх боломжтой газар байна.

Дорноговь аймаг: Аймгийн Засаг даргын 2018 оны А/237 дугаар “Эдвэрсэн газрын тоо бүртгэл явуулах тухай” захирамжийн дагуу Байгаль орчин аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн, Уул уурхай, БОНБЕҮ-ний асуудал хариуцсан мэргэжилтэн,  Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын  мэргэжилтэн, тухайн сумдын БОБМ, ГХБХБГ-ын даамал, багийн Засаг дарга нар, иргэд оролцсон. Ажлын хэсэг нийт 2440 км маршрутаар судалгаа, тооллогын ажлыг хийж гүйцэтгэсэн. Тооллогын ажлаар эзэн холбогдогчгүй эвдэрсэн газрын эхлэн хийсэн бөгөөд хууль бус олборлолт, бичил уурхай, социализмын үед болон олон улсын гэрээний дагуу олборлолт явагдаж нөхөн сэргээгдэлгүй үлдсэн газар, төмөр зам, авто зам, эрчим хүч зэрэг дэд бүтцийн байгууламжуудын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой ухагдаж эвдэрсэн газруудыг энэ тооллогод хамруулсан бөгөөд тооллого эзэнтэй уул уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрөл бүхий газруудад хамаарах эвдэрсэн газрыг  тооллогод оруулаагүй байна. 

Сумыннэр

Багийн нэр

Эвдэрсэнгазрынтоо

Эвдрсэнгазрынталбайнхэмжээ /га/

1

Айраг

Нарт, Сайн ус, Дөрвөлж, Нүдэн

88

20.5

2

Алтанширээ

Зараа

6

0.02

3

Даланжаргалан

Бичигт, Өнгөт, Элдэв

294

51.08

4

Иххэт

1,2-р баг

32

13.7

5

Өргөн

Сүмийн булаг

7

6.9

6

Сайхандулаан

Улаан чулуут, Жаргалант

13

5.74

Нийт

440

97.94

 

Дундговь аймаг:  Аймгийн ИТХ-аар 2018 оны төсөвт тооллогын санхүүжилтийг суулган батлуулсан. Аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын А\205 тоот захирамжаар амйгийн ЗДТГ, МХГ, ГХБХБГазар, сумдын Засаг даргын тамгын газрын төлөөлөлийг багтаасан ажлын хэсэг байгуулсан байна.  2027 он анхан шатны тандалтын тооллого хийсэн. 2010 оны тооллогын үр дүнд тулгуурлан  уул уурхайн үйл ажиллагаа явуулсан талбайн бүртгэлийн мэдээлэл дээр үндэслэн тус аймгийн Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Өлзийт, Говь угтаал, Баянжаргалан, Гурвансайхан сумдуудын уул уурхайн үйл ажиллагааны нөлөөлөлд өртөгдөн эвдэрч орхигдсон нийт 172.98 га талбай бүхий газруудад байгаль орчны эвдрэл, доройтлын өнөөгийн төлөв байдлыг тодорхойлох бүртгэл, тооллогыг явуулжээ. Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн нийт 26 газраас 24 газар нь тодорхой эзэн хариуцагчтай байгаа боловч олборлолт явуулахаас өмнө болон уурхай хаагдсан үед хувиараа ашигт малтмал олборлогч иргэд нэмж олборлолт явуулдаг газрууд их байна.Уул уурхайн үйл ажиллагааны нөлөөлөлд өртсөн нийт 26 газрын 50 хувь буюу 13 газарт жонш, 19.2 хувь буюу 5 газарт гөлгөнө олболож байсан бол нүүрс болон алтны олборлолтыг тус бүр 4 газарт буюу 30.8 хувийг эзэлж байна.

Баян-Өлгий: Тус аймгийн хувьд 2018 онд тооллогын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа бөгөөд урьдчилсан тандалтаар 9.6 га талбай уул уурхайн үйл ажиллагаанаас эвдэрч нөхөн сэргээгдээгүй байгаа гэж үзсэн байна.

Завхан аймаг:Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 03 дугаар сарын 29-ний   өдрийн  А/71 тоот тушаал, “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн 06/1651 тоот “Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого хийх ажлын удирдамж”-ийн дагуу Аймгийн Засаг Даргын 2017 оны 05 сарын 04-ны А/180 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажилласан.  Аймгийн МХГ, БОАЖГ, MON/16/301 төсөл, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал сумдын ЗДТГазрын  бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017 оны 04 сарын 25-29-ний өдрүүдэд Дөрвөлжин, Завханмандал, Ургамал, Эрдэнэхайрхан сумдад ажилласан.  Урьдчилсан байдлаар 4 сумын нутагт 13.4 га эвдэрсэн газар бүртгэгдсэн байна.

Дөрвөлжин суманд 5 газар нийтдээ  4 га, Завханмандал суманд Баруун, зүүн шувуут орчмоор эвдэрсэн газар 4 байгаа ба хайгуулын талбайд 3, ашиглалтын талбайд 1 байна. Баруун шувуутын Шувуун хар уул ХХК нь өөрийн хайгуулын талбайн эвдэрсэн газруудыг булах нөхөн сэргээх ажлыг хийж харуул хамгаалалт гаргасан байсан. Ургамал суманд 2014 онд Улаан толгой 5га, 2016 онд Дух, Цагаан толгойд тус тус 0,8 га эвдэрснийг тус тус нөхөн сэргээлт хийсэн байна. Эдгээр эвдэрсэн газрууд нь Тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад байршиж байгаа тул эзэн холбогдогчтой гэж үзэх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн талбайд хараа хяналт тавиагүйн улмаас хууль бус олборлогч ухаж эвдсэн байна.


Эвдэрсэн газрын тооллого хийхэд улгамдаж буй асуудлууд:

·         Аймгийн ИТХ-аас тооллого явуулах төсөв хөрөнгө баталж өгдөггүй, баталж өгсөн багахан төсөв нь мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх боломжгүй ажлын хэсгийн бензин тосонд ч бараг хүрдэггүй.

·         Мэргэжлийн байгууллага гүйцэтгээгүйгээс болоод газар дээр эвдрэлийн хэмжээ, нөхцөл шалтгаан, эзэлхүүн зэргийг тогтоон зураглах нөхөн сэргээлтийн хийх санал зөвлөмж гаргахад хүндрэл учирдаг.

·         Төсөв бага тул хохирол тооцох, эзэн холбогдогч тогтоох ажлыг хийх боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа.

·         Байгалийн өнгөт чулуу түүсэн буюу ямаа самнадаг сам, савраар самнаад өнгөн хөрсийг сулалж, ургамлын бүрхэвчийг гэмтээсэн газруудыг эвдэрсэн газарт тооцох эсэх маргаан үүсгэж байна.

·         Тооллого хийгээд байдаг гэтэл нэмж тусгай зөвшөөрөл олгоод байгаа нь шинээр олгосон газруудад дахиад эдрэл үүсэх болно энийг яах ёстой вэ.

·         Засгийн газрын 151-р тогтоолоор баталсан бичил уурхайн журмаар сум бүрт 50га эвдэрсэн газар бий болох нөхцөл үүсээд байна. Уг журмыг даруйхан цуцлах хэрэгтэй байна. Өмнөх шиг түмпэн барьдаг бичил уурхайчин байхгүй болсон. Бүгд хурдан жийп унаж, экскаватор, трактортой ажиллаж байна. Байгаль хамгаалагч байцаагчдын хүч мөхөсдөж байна. Техник сайтай учраас маш бага хугацаанд их хэмжээний газрыг эвдлээд биднийг удирдамж батлуулж унаа тэрэг болж очихоос өмнө арилаад өгдөг. Барьж авч хучрэхгүй байна. Очлоо ч буу зэвсэгтэй хүмүүсийн өөдөөс гар нүцгэн очих болдог.

·         Эзэн холбогдогчыг тогтооход баримт нотолгоо хэрэгтэй болдог гэтэл баримтгүй нутгийн ард иргэд багийн дарга гэх мэт хүмүүс хэзээ ямар хүн ухсан талаар аман мэдээлэлтэй байдаг. Шүүх, прокурор түүнийг баримтад тооцдоггүй.

·         Хууль бус олборлолт, бичил уурхайчдын ухсан нүхийг обьем тогтоох ямарч боломжгүй газрын гүнд хаашаа салаалаад хичнээн газрыг сүйтгэснийг мэдэх боломжгүй хөдөлмөр хамгааллын шаардлага хангаагүй нүх учир дотор нь орох боломжгүй, нурах дарагдах эрсдэлтэй байдаг.  Мөн хэсэг газрыг тэр чигээр нь тийм гэхийг аргагүй болгочихдог нийт талбайгаар нь тооцохоос арга байхгүй болоод байна. Хууль бус олборлолт, бичил уурхай 2-ланг нь зогсоох хэрэгтэй. ААНБ, компаниуд буух эзэн буцах хаягтай, өмнөхөө бодвол нөхөн сэргээлгүй орхидог асуудал байхгүй болж байгаа.

·         Тусгай зөвшөөрөл эзэмшигч талбайдаа гарч амжаагүй байхад хууль бус олборлогчид очоод ухаад хаячихдаг. ТЗ эзэмшигч би хариуцахгүй намайг ирхээс өмнө байсан гээд маргаан үүсдэг. Ихэнхдээ бид хүчээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийг нөхөн сэргээ гэдэг үүрэг өгдөг. Шударга бус байдал үүсдэг.

·         Төрийн өмчит УҮГ, Социализмын үед ухаад орхисон их хэмжээний газрууд Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Төв, Сэлэнгэ аймгуудад байна.  Эзэн холбогдогч нь төр өөрөө болдог. Тэр үеийн ААН-үүд нь одоо байхгү болсон. Мөн үүнтэй адил ОУ-ын гэрээгээр ухсан газрууд гэж бас нилээд их газар бий болох хандлага байна.

·         Төмөр зам, автозам, эрчим хүч зэрэг дэд бүтцийн байгуулалтын карьерууд нөхөн сэргээлт хийдэггүй нөхөн сэргээлтээ хүлээлгэж ч өгдөггүй. Шаардлага тавихаар ЗТЯ, Аймгийн засаг дарга нараас дарамт шахалт үзүүлээд нөхөн сэргээлгүй орхидог. Хөвсгөл, Булган, Дундговь, Завхан аймагт ийм газрын хэмжээ уул уурхайн эвдэрсэн газраасаа бараг их болоод байна.

·         Эвдэрсэн газрыг талбайгаар яриад байгаа боловч их хэмжээний обьем бүхий нүх эсхүл том овоолго зөндөө байдаг гэтэл обьм тогтоох багаж байхгүй тооллого хийж байгаа хүмүүс метр бариад багцаа л юм хийж байна. GPS хүрэлцээгүй тооллого хийхэд багаж тоног төхөөрөмж гэж байхгүй бор зүрхээрээ л хийж байна.

 

·         Усаар дүүрсэн эртний карьеруудын гүнийг тогтоох боломжгүй байна зарим жоншны гүний уурхай одоо усаар дүүрсэн орох боломжгүй болсон гээд асуудал байна.

·         Байгалын ургаа хадыг бутлаад аваад тэр газар нь зүгээр тэгшрээд хоцорсныг эвдэрсэн газар гэж үзэх үү. Зөвхөн гүнрүүгээ ухагдаж эвдэрснийг зөвхөн эвдэрсэн гэж тооцох уу. Аймаг бүр өөр өөр байр суурьнаас тоолж байна. Байгалийн аясаар нөхөн сэргээгдэх боломжтой гүехэн өнгөц эвдрэлийг тооллого оруулж байгаа аймаг Орхон, Дорноговь гээд байхад Говь-Алтай, Дархан-уул аймагт үүнийг тоолоогүй. Тооллого хийхэд нэгэнт мэргэжлийн байгууллагаар хийлгэх төсөв мөнгөний боломж муу байгаа тул тооллого хийх нарийвчилсан заавар гарын авлаг гаргаж өгөх хэрэгтэй байна. Энэ гарын авлагадаа хэрхэн эзэн холбогдогчийг тогтоох баримт бүрдүүлэх, хохиролыг тооцох, эвдэрсэн газрын төрлөөс шалтгаалан нөхөн сэргээлтийг яаж хийх, ямар тохиолдолд байгалийн аясаар нөхөн сэргээгдэнэ гэж үзэх вэ зэрэг их тодорхой жишээ тайлбартай оруулах хэрэгтэй байна.

·         Дүйцүүлэн хамгаалалын бодлого хууль, журмаа хурдан гаргаж түүнийг хэрхэн хэрэгжүүлэх сургалт явуулж, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, УУ-н үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг дайлчлах эсхүл гуйж түүгээд тусгай зөвшөөрлийнх нь орчмын газруудыг нөхөн сэргээлгээд байгаа.  Зарим аймаг болхоор уул уурхайн компаниа үйл ажиллагаа явуулуулахгүй хориглоод хууль бусыг улам гааруулаад байна. Буух эзэнтэй компани нь хамаагүй дээр байна.

·         Сүхбаатар аймагт нүүрсний орд газрыг урантай гээд зогсоогоод нөгөө компани лицензээ цуцлуудаад дампуураад алга болсон төр лицензийг хурааж авснаараа нөхөн сэргээх үү.

Семинарт оролцогч болон илтгэл тавьсан хүмүүсийн бүтэц:

Оролцогч

тоо

Аймаг нийслэлийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга

20

Аймаг нийслэлийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын уул уурхайн асуудал хариуцсан мэргэжилтэн)(эвдэрсэн газрын тооллого хариуцсан)

20

Аймаг нийслэлийн МХГ-ын геологи, уул уурхай, байгаль орчны ахлах байцаагч

23

Аймаг, нийслэлийн ЗДТГ-ын газар хэлтсийн дарга мэргэжилтэн

4

Усны сав газрын захиргааны мэргэжилтэн, байцаагч

7

МХЕГ-ын байцаагч, ахлах байцаагч

6

БОАЖЯ-ны газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн ахлах мэргэжилтэн

10

АМГТГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтэн

2

Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн

2

Байгаль орчны төрийн бус байгууллагын гишүүн

5

ЦЕГ, МБА, ХБОЭГХМ хэлтэс

2

НҮБХХ-ийн төслийн ажилтан

3

Нийт

104

 

Семинарт оролцогчдоос авсан санал асуулгын судалгаа

БОАЖЯ-5, МХЕГ-2, аймгийн БОАЖГ-24, аймгийн МХГ-18, төрийн бус байгууллагаас 4 хүн судалгаанд оролцсноос эрэгтэй 39, эмэгтэй 14 насны хувьд 20-30 насны 12, 30-40 насны 20, 40-50 насны 8, 50-60 насны 13 хүн байна.

Сургалт семинарын сэдвээс хамгийн их мэдээлэл өгсөн ач холбогдол бүхий илтгэлийг нэрлэнэ үү гэсэн асуултанд:

  1.  Мэдээллийн сангийн танилцуулга
  2. Уул уурхайн салбар дахь байгаль орчны засаглалыг сайжруулах төслийн танилцуулга
  3. Уул уурхайн байгаль орчны хамгаалал эвдэрсэн газрын тооллого
  4. Германы уул уурхайн нөхөн сэргээлтийн туршлага
  5. Усны нөөц ашиглалт, хамгааллын асуудлууд
  6. Орон нутгийн тооллого хийсэн туршлага танилцуулга
  7. Эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн өнөөгийн байдал анхаарах асуудлууд

8.      Хууль бус ашигт малтмалыг таслан зогсоох талаар авч хэрэгжүүлэ буй арга хэмжээ эрх зүйн шинэчлэл гэсэн илтгэлүүдийг нэрлэсэн байна.

Танай аймаг, байгууллагад эвдэрсэн газрын тооллого хийхтэй холбоотой гарч буй асуудал хүндрэл бэрхшээлийг дурьдана уу. Төслийн зүгээс үүнтэй холбоотой тавих хүсэлт байгаа бол бичнэ үү.

1.      Төв аймгийн Заамар сумын нутагт 10 гаруй жилийн өмнө лицензгүй талбайд компаниуд алт олборлож байсан. Мөн сүүлийн үед нөхөрлөлүүд олборлоод сүйтгэсэн 6-8 га талбай байна. Үүнийг нөхөн сэргээх асуудалд танай төслөөс дэмжлэг авах хүсэлтэй байна. Бид 6,3 га талбайг нөхөн сэргээх асуудлаар газар сонгож Маркшейдерийн хэмжилт хийлгэсэн.

2.      Ерөнхийдөө хөрөнгө санхүүгийн асуудал байна.

3.      Заавал мэргэшсэн төрийн албан хаагчдаар хийлгэж болохгүй юм уу. Тендер гэхээр өөр аж ахуйн нэгж олдохгүй хэцүү байдаг. Ер нь төрийн байгууллагаар хийлгэх саналтай байна.

4.      Тоног төхөөрөмжийн асуудалтай.

5.      Боловсон хүчний нөөц чадавхи

6.      Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолт, ялангуяа авто замын ажилд ашиглаж байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл олгох ажлын ТЭЗҮ боловсруулах үед оролцож шийддэг болох хэрэгтэй байна.

7.      Тооллоготой холбоотой орон нутаг, сумын холбогдох албан тушаалтнуудад сургалт зохион байгуулах. Онлайн сургалтын хугацааг 10 хоногоос өмнө урьдчилан мэдэгдэх

8.      Эвдэрсэн газрын байгаль орчинд учруулсан хохирлыг үнэн зөв тогтоолгох.

9.      Экологи эдийн засгийн хохирол тооцох ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгэхэд хийх зардал өндөр байгаа тул энэ асуудлыг яамны зүгээс тохиролцож өгөх

10.  Урт нэртэй хуультай давхцалтай эсэх талаар лавлагаа гаргаж өгөх

11.  Arc GISийн сургалт авах хэрэгтэй байна.

12.   Газар дээр нь очиж хэмжилт хийхдээ нэг ижил аргачлалаар хийх шаардлагатай байна.

13.  Гадны оронд туршлага судлах

14.  Дорнод аймгийн Баяндун сум: Манай суманд ашиглалтын үйл ажиллагаа эхлээд 30-аад жил болж байна. Эвдрэлд орсон талбай ихтэй. Гар GPS- ээр хэмжил хийхэд хэцүү эргэлтийн цэг бүхэнд очиж цэг авахад нэг эвдэрсэн хөндийд 4-5 аж ахуйн нэгж хамт байдаг болохоор боломж хэцүү. Дроноор хэмжилт хийвэл үр дүнтэй. Хүн хүч цаг зав хэмнэнэ.

15.  Мэдээллийн сангийн талаар сургалт авах хүсэлтэй байна.

Эвдэрсэн газрын хэмжээ ихэсэж байгаа нь ямар нөхцөл шалтгаанаас болж байна гэж үзэж байгаа вэ. Ялангуяа эзэнгүй орхигдсон эвдэрсэн газрын хэмжээ юунаас болж өсөөд байна вэ? Гэсэн асуултанд:

1.      Хууль бусаар ашигт малтмал олборлогчдын техник хэрэгслийг зөөх машин механизм хэрэгтэй байна. Аймаг бүрт экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох мэргэжлийн байгууллага, ажлын хэсэг гаргах хэрэгтэй байна. Хууль бус олборлолт бичил уурхайгаас үүдэлтэй байгаль орчны хариуцлагыг чангатгах шаардлагатай. Нэн тэргүүнд нөхөн сэргээлт хийх

2.      Тухайн сум орон нутгийн удирдлагуудын буруу шийдвэрүүд. Орон нутгийн удирдлагууд нөхөн сэргээлт хийх нэрээр аж ахуйн нэгжүүдийг олборлолт явуулах шийдвэр гаргаж байна

3.      Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох

4.      Авто зам, дэд бүтцийн чиглэлээр олборлосон газраа нөхөн сэргээдэггүй

5.      Иргэдийн орлого муу амжиргааны түвшин доогуур байгаатай холбоотой

6.      Алт-2 хөтөлбөр

7.      Төрийн бодлого аж ахуйн нэгж байгууллагын хариуцлага сул байна. Эзэн холбогдогчыг тогтоох ажил муу байна. Хууль хяналтын байгууллага хяналт хийж чадахгүй байна.

8.      Байгаль орчны барьцаа хөрөнгийг нөхөн сэргээлтэд зарцуулах

9.      Хууль хяналтын байгууллага хариуцлага тооцохдоо муу. Нэг асуудлаар 4 удаа хандаж эрүү үүсгүүлээд нэмэр алга

10.  Уурхайн хаалтын төлөвлөгөөг журамлаж хуульчлах шаардлагатай байна.

11.  Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөөцийг бүрэн гүйцэд ашиглахад хяналт тавих. Нөөцийг бүрэн ашиглаагүй тохиолдолд хариуцлага тооцох

12.  Тусгай зөвшөөрөл эзэмшигчид туслан гүйцэтгэгч нэрээр олон аж ахуйн нэгжтэй  гэрээ байгуулж хамтран ажилласнаар

Эвдэрсэн газрыг нөхөн сэргээхэд авч хэрэгжүүлэх хамгийн үр дүнтэй аргыг та юу гэж үзэж байна вэ? гэсэн асуултанд:

1.      Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох газрыг тогтоож дүгнэлт гаргуулан ажиллах

2.      Улс орон нутгийн төсвөөс мөнгө шийдвэрлэх

3.      Төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтээр нөхөн сэргээлт хийлгэх

4.      Ажилгүй иргэдийг цалинжуулан замаар нөхөн сэргээлт хийлгэх

5.      Нөхөн сэргээлт нэрийн доор ашигт малтмал олборлохгүй байх

6.      Эвдэрч орхигдсон газрын эзэн холбогдогчыг тогтоож хариуцлага тооцох, хууль хяналтын байгууллагыг сайн ажиллуулах, прокурорын байгууллагатай хамтран ажиллах, хохирлыг үнэлэн эзэн холбогдогчоор төлүүлэх

7.      Дүйцүүлэн хамгаалах зардалаар хийлгэх

8.      Тооллого судалгааг маш сайн хийж мэргэжлийн байгууллагаар хийлгэх, мэргэжлийн байгууллагуудийн судалгаа шинжилгээ чухал

9.      Байгалт хамгаалах санг хуулийн дагуу хэрэгжүүлэх

10.  Уул уурхайн компаниудыг түшиглэх, нөөцийг бүрэн ашиглаж дуусгах

11.  Газрын орлогыг зарцуулах

12.  ТЭЗҮ-г уурхайн хаалтын төлөвлөгөөтэй хамт баталж барьцаа хөрөнгийг байршуулдаг болгох

13.  Олон нийтийн хяналтыг сайжруулах

14.  Хиймэл нуур зэрэг иргэдийн амрах газрыг бий болгож өөрчлөх

15.  Мэргэжлийн удирдлага менежмент сайжруулах

16.  Аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнийг Герман улсад туршлага судлуулах

 

Эвдэрсэн газрын хэмжээг нэмэгдүүлэхгүй байхын тулд эрх зүйн ямар өөрчлөлт хийх нь зүйтэй вэ? гэсэн асуултанд:

  1. Төсөв санхүүгийн асуудлыг шийдэх хууль эрх зүйн зохицуулалт
  2. Орон нутгийн удирдлага хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байх талаар анхаарах
  3. Төрийн албан хаагчдын хандлагыг өөрчлөх
  4. Төр хувийн хэвшлийн түншлийг хангах
  5. Хуулийн хариуцлага торгуулийг нэмэгдүүлэх
  6. ТТАМ-ийн хуулийн 3.3 дугаар зүйлд заасан заалтыг өөрчилж Аймаг нийслэлийн засаг даргад эрхийг шилжүүлэх
  7. Бичил уурхайн дүрэм журмыг хүчингүй болгох
  8. Эвдэрсэн газрын тухай зохицуулалтыг одоогийн хуулинд тусгах
  9. Хяналт шалгалтыг эрчимжүүлэх
  10. БОНБҮ-ний чанарыг сайжруулах уурхайн хаалттай холбох
  11. Бохирдуулагч нь төлдөг гэсэн зарчимтай ижил эвдсэн нь нөхөн сэргээнэ гэдэг зарчмыг уул уурхайн хуулинд тусгах
  12. Нөхөн сэргээлт хийгээгүй орхисон компаниудад тусгай зөвшөөрөл олгохгүй байх

Эзэнгүй эвдэрсэн газрын газрыг нөхөн сэргээхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлж бий болгох вэ таны санал? гэсэн асуултанд:

  1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулах
  2. Эзэнгүй талбайг дүйцүүлэн хамгааллаар нөхөн сэргээх
  3. Эзэн холбогдогчыг заавал олж тогтоох
  4. Экологийн хохирлын үнэлгээг тооцох
  5. Байгаль хамгаалах санг хуулийн дагуу бий болгох
  6. Улсын төсөвт тусгах
  7. Бусад байгалийн баялгаас олсон орлогоос
  8. Улсын хэмжээнд эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн сан бий болгох
  9. Орон нутгийн төсөвт тусгах
  10. Олон улсын төсөл хөтөлбөрөөр
  11. Стратегийн ордуудын рояалтигаас хувь тооцох
  12. Барьцаа хөрөнгийг зарцуулах эрх зүйн орчинг бий болгох
  13. Байгаль орчны газрын дарга мэргэжилтэн, Сумдын байгаль хамгаалагчдыг байцаагч болгох

Семинараас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, зөвлөмж:

ЭВДЭРСЭН ГАЗРЫН МЭДЭЭЛЛИЙН САНД МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ГРАФИК

Аймгийн нэр

Тооллого гүйцэтгэгч байгууллага

Төсөвт зардал

/Сая төгрөг/

Хугацаа /сар, өдөр/

Дуусах

МС оруулах

  1.  

Архангай

Ажлын хэсэг

8,5

2018.08.15

2018.10.15

  1.  

Баян-Өлгий

Ажлын хэсэг

3,5

2017.08.01

2018.07.01

  1.  

Баянхонгор

Ажлын хэсэг

20.0

2018.09.01

2018.11.01

  1.  

Булган

Мэргэжлийн байгууллага

20.0

2018.11.01

2018.11.15

  1.  

Говь-Алтай

Ажлын хэсэг

8,4

2017.11.25

2018.10.01

  1.  

Говьсүмбэр

Ажлын хэсэг

1

2018.09.30

2018.10.20

  1.  

Дархан-Уул

Ажлын хэсэг

0,8

2017.06.30

2018.06.01

  1.  

Дорноговь

Ажлын хэсэг

2,6

2018.08.01

2018.10.20

  1.  

Дорнод

Мэргэжлийн байгууллага

11

2018.07.01

2018.10.01

  1.  

Дундговь

Ажлын хэсэг

10

2018.07

2018.10

  1.  

Завхан

Ажлын хэсэг

2

2018.09.01

2018.10.01

  1.  

Орхон

Мэргэжлийн байгууллага

8

2017.06.01

2017.09.01

  1.  

Өвөрхангай

Ажлын хэсэг

1.5

2р улиралд

2р улиралд

  1.  

Өмнөговь

Мэргэжлийн байгууллага

25

2018.10.01

2018.11.01

  1.  

Сүхбаатар

Ажлын хэсэг

5,7

2018.09

2018.11

  1.  

Сэлэнгэ

Ажлын хэсэг

 

2017

2017

  1.  

Төв

Мэргэжлийн байгууллага

20

2018.07.01

2018.09.01

  1.  

Увс

Ажлын хэсэг

8

2018.10.01

2018.11.01

  1.  

Ховд

Ажлын хэсэг

5

2018.10.01

2018.11.01

  1.  

Хөвсгөл

Мэргэжлийн байгууллага

10

2018.10.01

2018.11.01

  1.  

Хэнтий

Мэргэжлийн байгууллага

10

2018.07.01

2018.10.01

  1.  

Нийслэл

Сонгон шалгаруулалт

135.0

2018.10.01

2018.11.01

 

 

 

Зөвлөмж:

  1. Уул уурхайн болон хууль бусаар ашигт малтмал олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдэрч эзэнгүй орхигдсон газруудад тооллого судалгааны ажлыг 2018 онд хийж дуусгах;
  2. Уул уурхайн зориулалтаар эвдэрсэн газрын мэдээллийг нэгдсэн санд оруулах график, төлөвлөгөөг тохирох, баталгаажуулах;
  3. Тооллого хийх ажлын хэсэг байгуулсан талаархи мэдээллийг нэгтгэх /аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж/ ажлын үр дүнг тооцох, идэвхи санаачлагатай ажилласан байгууллага хамт олныг урамшуулах, хариуцлага алдсан тохиолдолд арга хэмжээ авах;
  4. Уул уурхайн ашиглалттай холбоотой биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгааллын асуудлын  үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээтэй уялдуулж БОМТ-нд тусгах;
  5. Уул уурхайн болон хууль бусаар ашигт малтмал олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдэрч эзэнгүй орхигдсон газруудад учруулсан хохирлыг тооцох аргачлалын сургалтыг зохион байгуулах;
  6. Тооллогын ажлын хэсэг болон мэргэжлийн байгууллагын ус, хөрсний шинжилгээг Ус, цаг уур орчны шинжилгээний төвд шинжлүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авах
  7. Эвдэрсэн газрын тооллого, эзэн холбогдогч тогтооход баримт бүрдүүлэлтийг хэрхэн хийх, хохирлын үнэлгээг тооцох, нөхөн сэргээлтийн арга механизмыг оновчлох төлөвлөх талаар жишээ кейс суурьласан аргачилсан заавар, гарын авлага боловсруулан хэвлэх.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ