• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Хариуцлага, манлайллыг сайжруулъя” арга хэмжээг дүгнэлээ

2018 оны 5 сарын 2 209

Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил”, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Хариуцлага, манлайллын жил” болгосонтой холбогдуулан Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас нийт ажилтан, албан хаагчдын дунд “Хариуцлага, манлайллыг сайжруулъя” уралдаант арга хэмжээг 2018 оны 04 дүгээр сарын 16-наас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны хооронд  зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь ажилтан, албан хаагчдын хуулийн болон гадаад хэлний мэдлэг, мэргэжлийн ур чадвар, ажлын хариуцлага, сахилга батыг сайжруулах, төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахин мөрдөх зорилготой.

“Хариуцлага, манлайллыг сайжруулъя” арга хэмжээний хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүй, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ёс зүйн дүрэм, хууль тогтоомжийн талаарх мэдлэг, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, албан хэрэг хөтлөлт, гадаад хэлний мэдлэгийн түвшин, ажлын цаг ашиглалт, дүрэмт хувцсыг зөв хэрэглэж, биеэ авч явах байдал зэрэг үзүүлэлтээр дүгнэж, хамт олноо манлайлсан 15 албан хаагчийг шалгаруулав.

Эдгээр 15 ажилтан, албан хаагчдаас 100 оноо авч эхний 5 байр эзэлсэн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Жаргал, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Баярсүрэн, Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Дэлгэрмаа, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Очирзул, Ургамлын хорио цээрийн хяналтын улсын байцаагч Ч.Алтантүлхүүр нарыг Албаны “Хүндэт дэвтэр”-т алдаршуулж, урамшууллаа. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ