• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, сургалт зохион байгуулав

2018 оны 5 сарын 2 638

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Дэд бүтцийн хяналтын газрын даргын баталсан 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 07/01 дугаартай зөвлөн туслах үйлчилгээний хөтөлбөрийн хүрээнд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг, сургалтын цогцолборын эхний ээлжийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Япон Улсын буцалтгүй тусламжаар шинээр баригдаж буй Монгол Японы сургалтын 150 ортой эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны 80 ортой эмнэлэг, Анагаахын сургуулийн хичээлийн байр, лабораторийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн зураг төсөл, угсралтын ажлын явц, чанар байдал, техникийн бичиг баримтын бүрдэлд дэд бүтцийн хяналтын 6 чиглэлийн улсын /ахлах/ байцаагчийн бүрэлдэхүүнтэй үзлэг шалгалтыг газар дээр нь хийж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүллээ.

Зөвлөн туслах үйлчилгээний хөтөлбөрийн дагуу Хот байгуулалтын тухай, Барилгын тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Эрчим хүчний тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хяналтын хуудсаар шалгаж, үнэлэн, дүгнэлт өгч, эрсдэлийг тодорхойлж, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан бөгөөд шалгалтын дүнг хяналтын чиглэл тус бүрээр барилгын захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч 15 байгууллагын холбогдох 35 ажилтан оролцсон хуралд танилцуулж сургалт зохион байгуулж, урин дулаан цаг ирж барилгын угсралтын ажил эхэлж байгаатай холбогдуулан барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэм, аюулгүй байдлыг хангах, ажлын байрны эрүүл ахуйн нөхцөлийг бүрдүүлж ажиллах, ажлын зураг төсөл, барилгын угсралтын ажилд илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар зөвлөмж өгч ажиллалаа.

Тус Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2016-2020 онд хэрэгжих эмнэлэг, сургалтын цогцолбор төслийн хүрээнд нийт 11 барилга  байгууламж улсын төсвийн болон бусад хөрөнгийн эх үүсвэрээр 2020 он хүртэл баригдах тул ажлын зураг төслийг цогцолборын хүрээнд ажлын зураг төслийг нэгдмэл байдлаар, техникийн даалгаврын дагуу боловсруулах, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норм ба дүрэмд нийцүүлэн орчуулж баталгаажуулах, барилга байгууламжид тавигдах шаардлагыг мөрдөж барилгын ажлын чанар, аюулгүй байдал, бат бэх, тогтворт байдлыг хангаж ажиллах шаардлагатай байгааг анхааруулсан байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ