• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2018 оны 5 сарын 3 275

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 

                       

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь “Хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, ажлын хувцас” нийлүүлэх 2 багц бүхий цахим тендерт аж ахуйн нэгж байгууллагуудыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө багц тус бүрд 30 000 (гучин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнтэй тэнцэхүйц байна.

 2. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 оны аль нэг жилд санал болгож буй үнийн дүнтэй тэнцэхүйц, ижил төстэй бараа нийлүүлсэн байх.

3. Тендерт оролцогч нь санал болгож байгаа тендерийн үнийн 2% хувь буюу багц-1-д ажлын хувцас-410700, багц-2-д хөдөлмөр хамгааллын хэрэгсэл-489300төгрөгийн тендерийн баталгааг ирүүлсэн байна. Цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна.

 

         Үнийн саналыг 2018 оны 06 дугаар сарын 04-нèé өдрийн 10:00 цагаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 06 дугаар сарын 04-нèé өдрийн 10:30 цагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хурлын танхимд нээнэ.

 Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

 Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

Засгийн газрын тохируулагч агентлаг, Мэргэжлийн хяналтын

ерөнхий газар, Улаанбаатар  хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчдын гудамж, ЗГ-ын XII байр, 211 тоот өрөө,  Утас: 263406, 263642

 

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.pcsp.gov.mn

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ