• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Барилгын төсөв зохиох талаар /ЗӨВЛӨМЖ/

2019 оны 2 сарын 28 820

Барилгын төсөв зохиогчид, төсөвчдөд

Улс, Нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар барьж буй барилгын угсралтын ажилд төсөвлөсөн хөрөнгө оруулалт дутах, зардлыг зөв оновчтой зарцуулаагүйгээс барилгын угсралтын ажлыг чанаргүй гүйцэтгэх, улс, орон нутгийн хөрөнгө оруулалт үргүй зарцуулагдах нөхцөл байдал үүсч байна.

Иймд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсоох үүднээс барилга байгууламжийн төсөв зохиогчид, мэргэшлийн төсөвчдөд дараахи арга хэмжээг авч ажиллахыг Зөвлөж байна. Үүнд:

- Батлагдсан зураг төсөлд үндэслэн барилга байгууламжийн төсвийн тооцоог хийж гүйцэтгэх.

- Төсвийн тооцоонд Барилгын үнэ бүрдэл, /БНбД 81-94-12, БНбД 81-95-12/ төсвийн норм, нормативын баримт бичиг, дүрэм, заавар, аргачлалыг мөрдөж ажиллах.

- Барилга байгууламжийн төсвийн тооцоог мэргэшлийн зэрэгтэй төсөвчингөөр гүйцэтгүүлэх.

- Улс, орон нутгийн төсвийн болон түүнтэй адилтгах хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжигдэх төсөл арга хэмжээний төсвийн тооцоонд Барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний /сайдын/ тушаалаар батлагдсан материалын жишиг үнийг  ажлын зурагт заасан технологи, чанар, стандартын түвшинг харгалзан хэрэглэх.

 - Төсвийн тооцооны материалын зардалд нэмэгдсэн өртгийн албан татварыг  тооцохгүй байх.

- Улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр барих барилга байгууламжийн төсөв, нэгдсэн төсөв магадлалаар орж баталгаажсан байх.

- Мэргэшлийн төсөвчин нь хараат бус байх ба Төсөвчний ёс зүйн дүрмийг чандлан мөрдөж ажиллах.

- Нэг маягийн болон холболтын зураг төслөөр хийгдэж буй ажлын зураг төсөл, төсвийн тооцоог дахин боловсруулж, магадлан баталгаажуулж ажиллах.

- Мэргэжлийн хяналтын байгууллагын 5.35 кодтой “Барилга байгууламжийн төсөв гүйцэтгэл шалгах” хяналтын хуудсыг ашиглан барилгын ажлын төсөв гүйцэтгэлийг нягталж, эрсдлийг үнэлэн, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээг авч ажиллах

- Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөлтийг зөв оновчтой, үр ашигтай тооцоолж, холбогдох хууль тогтоомж, норм дүрмийн хүрээнд хэрэгжилтийг хангуулан ажиллахыг тус тус ЗӨВЛӨЖ байна.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ