• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Барилгын материалын чанар, стандартыг хангуулах тухай /ЗӨВЛӨМЖ/

2019 оны 2 сарын 28 217

 

БАРИЛГА УГСРАЛТЫН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭДЭД

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2019 оныг “Иргэн төвтэй, үр дүнд чиглэсэн төрийн үйлчилгээг төлөвшүүлэх жил” болгон зарласантай уялдуулан  Барилгын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, барилгын материалын чанар, стандартыг мөрдүүлэх, барилгын материалын үйлдвэрлэл, хэрэгжилтэд илэрч буй нийтлэг зөрчил дутагдлуудыг бууруулах, таслан зогсоох ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Барилгын ажлын улирал эхэлж байгаа тул барилгын материал үйлдвэрлэгч, хэрэглэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд  дараах асуудалд анхаарч ажиллахыг ЗӨВЛӨЖ байна. Үүнд:

1.Барилгын материал нь үндэсний стандарт болон зураг төсөлд заасан анги, маркийн шаардлагыг бүрэн хангасан, тохирлын гэрчилгээтэй байх.

2.“Тохирлын гэрчилгээ”-нд барилгын материал анги, төрөл, маркаар  баталгаажуулагдсан байдаг тул тохирлын гэрчилгээний үзүүлэлтүүдийг үндэслэн шаардлага хангасан нөхцөлд  хэрэглэж байх. 

3.Цемент нь MNS 974-2008 стандартын шаардлага хангасан, барилгын даацын бүтээцэд хэрэглэх цемент 42.5 ангийн шаардлага хангасан байх.

4.Цементийн үйлдвэрлэгдсэнээс хойш хадгалагдсан хугацааг магадлах, шинжилгээ хийлгэх, дагалдах чанарын паспорт, сертификатыг шалгаж худалдан авч байх.

5.Арматур нь барилгын зураг төсөлд заасан анги, төрөл, маркийн шаардлага хангасан, тохирлын гэрчилгээ, сертификаттай байх, барилгын даацын бүтээцэд хэрэглэх арматур нь MNS JISG 3112-2002 стандартын SD390 төрлийн, ОХУ-д үйлдвэрлэгдсэн арматур бол А400 /А-III/ ангилалын,  БНХАУ-ын арматур бол HRB 400 ангилалын шаардлагыг хангасан байх.

6.Ханын өрлөгт хэрэглэх материалын эзэлхүүн жин, шахалтын бат бэх, хүйтэн тэсвэрлэлтийн үзүүлэлт нь стандартын шаардлага хангасан эсэх, тохирлын баталгаанд хамрагдсан эсэхийг тус тус магадлаж худалдан авч байх.

7.Бетонд дүүргэгчээр хэрэглэх түүхий эд материал болох элс, хайрга, дайрга нь  бохирдол, тоос шорооны хольцгүй байх, ширхэглэлийн бүрэлдэхүүн, нимгэн үзүүрлэг хэсгийн хэмжээ, хэврэг хэсгийн агуулга, бат бэх марк зэрэг  үзүүлэлтээрээ стандартын шаардлага хангасан байх.

8.Дулаан тусгаарлах материалуудын хувьд стандарт болон зураг төсөлд тавигдах шаардлага, эзэлхүүн жин, бат бэхийн үзүүлэлтийг хангасан байх.

9.Цонх, хаалга нь дулаан техникийн үзүүлэлт, зураг төслийн шаардлага хангасан байх, цонх, хаалганы хуванцар хүрээ 5-аас дээш тасалгаатай, шилэн багцны битүүмж стандартын дагуу хийгдсэн, нугас, түгжээ, резин жийрэг нь чанартай, хүрээний уулзварын наалт зай завсаргүй, шилэн багцны шил хоорондын зай 16мм-ээс дээш үзүүлэлт бүхий цонх, хаалгыг хэрэглэж байх нь зүйтэй байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ