• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Рентген кабинетийн цацрагийн аюулгүй ажиллагааг хангах тухай /ЗӨВЛӨМЖ/

2019 оны 3 сарын 18 173

Рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийн байгууллагуудад

 

Рентген оношилгооны салбарт рентген цацрагийн үүсгэгчтэй аппарат, тоног төхөөрөмжийг ашиглан явуулж буй үйл ажиллагааг Цөмийн энергийн тухай хууль, Цацрагийн аюулгүйн норм, “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм”, “Цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагын цацрагийн аюулгүйн албаны дүрэм”-д нийцүүлэн зохион байгуулж явуулах, рентген кабинетийн цацрагийн хамгаалалт аюулгүй байдлыг хангуулахад зөвлөмжийн зорилго чиглэгдлээ.

Энэхүү зөвлөмжийг эрүүл мэндийн салбарт рентген оношилгооны чиглэлээр шинээр үйл ажиллагаа эрхлэхээр бэлтгэж буй болон үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийн байгууллагуудын удирдлага, инженер техникийн ажилтан, цацрагийн хамгаалалт аюулгүй байдлыг хангуулах нэгж, албан тушаалтан мөрдөж ажиллана.

ЗӨВЛӨХ НЬ:

1.Рентген дүрс оношилгооны тасаг (кабинет)-ийг  техникийн зураг төслийн дагуу зохион байгуулж, ионжуулагч цацрагтай орчинд ажиллах дүрмийн шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын байгууллагаас баталгаажуулах хэмжилт хийлгэж, үнэлгээ гаргуулсан байх;

2.Рентген дүрс оношилгооны тасаг, (кабинет)-ийг орон сууц, хүүхдийн  байгууллагад зохион байгуулахгүй байх;

3. Дээрээс нь ус нэвтэрч болзошгүй (бассейн, саун, угаалгын газар, усанд орох) өрөөний доор рентген кабинетийг байгуулахгүй байх;

4. Шинээр баригдаж байгаа барилгад байрлах рентген кабинетийн ерөнхий зориулалттай салхивч нь татах, сорох автомат ажиллагаатай байх

5. Рентген кабинетийн шалыг  цахилгаан тусгаарлах материалаар (будагтай модон шал, хулдаас, зүймэл царсан шал г.м) цахилгааны аюулгүй байдлыг хангасан технологиор хийх;

6. Рентген аппаратыг суурилуулахдаа анхдагч цацрагийг даацын хана руу чиглэхээр байрлуулж, даацын хананы цаадах өрөөнд хүн ам цөөн байх байрлалыг сонгох;

7. Нэгдүгээр давхарт байрлаж байгаа рентген кабинет нь орон сууц болон албан газраас 30 м-ээс бага зайд байвал рентген шинжилгээний өрөөний цонхонд шалнаас дээш 2 м-ээс багагүй өндөр цацрагийн хаалт хамгаалалтыг хийх;

8. Рентген шинжилгээний үеийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор цахилгаан гүйдэл, хар тугалга болон бусад цацрагийн бус хүчин зүйлийн үйлчлэлээс урьдчилан сэргийлэх, галаас урьдчилан сэргийлэх, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах;

9. Аппарат төхөөрөмж, техник хангамжийн цахилгаан залгуурыг газардуулгатай хийж, тэдгээрийн цахилгааны аюулгүй байдлыг хангаж ажиллах;

10. Рентген кабинетийн шинжилгээний өрөөний төхөөрөмжүүдийн цахилгаан хэлхээний гүйдэл дамжуулах ил хэсэгт  өвчтөн болон ажиллагчдыг хүрэхээргүй нөхцөлийг ашиглалтын үед бүрэн хангаж, газардуулга хийгдсэн холбох төхөөрөмж, халаалтын систем зэргийг шүргэхээс хамгаалж тусгаарлах хаалт хийх; 

11. Зоорийн давхарт зохион байгуулж буй рентген кабинетэд хүчин чадал сайтай, агаарын солилцоог бүрэн хэмжээнд хийх агааржуулалтын системийг суурилуулах,  борооны ус нэвтрэхээс сэргийлж найдвартай хамгаалалт хийсэн байх.

Байгууллагад цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг ханган цацрагийн аюулгүй ажиллагааны соёлыг хэвшүүлж ажиллахыг зөвлөж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ