• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ХООЛ ХҮНСНИЙ ГАРАЛТАЙ ХАЛДВАР, ХОРДЛОГООС СЭРЭМЖИЛЬЕ /хэрэглэгчдэд/

2016 оны 12 сарын 7 979

 

2016.12.07

Иргэн та гэрийн нөхцөлд хоол, хүнсээс шалтгаалсан халдвар, хордлогод өртөхгүй байхын тулд дараах зүйлсийг анхаарч хэвшүүлэх Үүнд:

Хоол хүнсийг худалдаж авахдаа зөв сонголт хийх

·         Хоол, хүнсний бүтээгдэхүүнээ зориулалтын, ариун цэврийн шаардлага хангасан, хөргөх төхөөрөмж бүхий худалдаа, үйлчилгээний газраас сонгох, шаардлагатай бол шинжилгээ баталгааг худалдагчаас үзэж шалгах

·         Хүнс, түүхий эдийн чанар муудсан эсэхийг шалгаж, шошгын мэдээлэлийг сайтар уншиж сонгох

 

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах:

·         Хоол, хүнсийг тасалгааны хэмд бүү хадгал. 200-400 хэм бол нян үржих хамгийн тохиромжтой хэм юм.

·         Хоол, хүнс, түүхий эдийг заавал хөргөх төхөөрөмжид 40 С-өөс доош хэмд тогтоосон хугацаанаас хэтрүүлэлгүй хадгалах, хэдийгээр хөргөгчид хадгалсан боловч тухайн бүтээгдэхүүний хадгалах температур, хугацааг тохируулаагүйгээс муудах аюултай тул хадгалалтын явцад сайтар шалгаж байх нь зүйтэй

·         Болсон, түүхий бүтээгдэхүүнийг хөргөх төхөөрөмжид тус тусад нь таглаатай саванд хийж хадгалах

 

Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх  зөв дадал эзэмших

·         Хоол, хүнсийг зохих температурт гүйцэт болгож хэрэглэх

·         Хоносон хоол, илт мэдэгдэм чанар нь муудсан, хадгалалтын хугацаа дууссан хүнс хэрэглэхгүй байх

·         Боловсруулсан бэлэн хоол, зуушыг удаан хугацаагаар хадгалж хэрэглэхгүй байх

·         Хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд эсвэл 2 цагийн дотор хэрэглэх

·         Махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь ууттай байлгах

·         Хүнс бэлтгэх багаж, вандан, сав суулгыг хэрэглэхийн өмнө ба дараа 60 хэмээс дээш халуун усаар угааж, цэвэрлэж хэвших, хүнсний зориулалтын угаалгын бодис хэрэглэх

·         Хүнсний зүйлийг ялаа, жоом, мэрэгчээс хамгаалах,

·         Түүхий ногоо, жимс, загас зэргийг хэрэглэхийн өмнө сайтар угааж цэвэрлэх

·         Зөвхөн зөвшөөрөгдсөн, баталгаатай эх үүсвэрээс ундны ус хэрэглэх, усны савыг 7 хоног бүр халуун усаар угаах, тагтай байлгах

·         Хоол, хүнс бэлтгэхдээ бээлий, хутгуур, халбага хэрэглэ,  хоолыг гараар хутгах, холихоос татгалзах

·         Хувийн ариун цэврийг чанд сахих, хоол унд хийх, идэж уухын өмнө, гаднаас орж ирээд, бие зассаны дараа гараа угааж хэвших,

·         Хэрэв та өвчтэй, ханиадтай, гэдэс гүйлгэсэн, бөөлжсөн, өндөр халуурч байгаа бол хоол хүнс бэлтгэх ажил бүү гүйцэтгэ

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ