• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Цацрагийн үүсгүүр импортлох тусгай зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

2016 оны 12 сарын 16 1651

Цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа эрхлэхээр тусгай зөвшөөрөл хүсэгч нь Цөмийн энергийн тухай хуулийн 19.1, 37.2-т заасны дагуу дараах материалыг бүрдүүлнэ.
 
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГҮҮД
1. Тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг
2. Өргөдлийн маягт /МХЕГ-ийн вэб сайтаас өргөдлийн маягтыг татаж, маягтын дагуу бүрэн бөглөх/
3. Тусгай зөвшөөрөл хүсэгчийн аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
4. Худалдаж буй байгууллагатай хийсэн худалдах, худалдан авах гэрээний хуулбар
5. Эцсийн хэрэглэгчтэй хийсэн худалдах, худалдан авах гэрээний хуулбар
6. Эцсийн хэрэглэгчийн талаарх мэдээлэл /тухайн цацрагийн үүсгүүр, эсвэл цацрагийн үүсгүүр бүхий аппаратыг ашиглах бэлтгэл ажлыг хангасан эсэх, суурилуулах өрөө, ажиллуулах болох хүчнийг бэлдсэн эсэх/
7. Цацрагийн үүсгүүрийн үйлдвэрийн гэрчилгээ, үзүүлэлтүүд, чанарын гэрчилгээ
 
                                                                                                                               МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Сүүлд нэмэгдсэн мэдээ