• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ЗӨВЛӨМЖ

2017 оны 2 сарын 2 2998

Монгол Улсын “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалт, “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын дагуу согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага нь согтууруулах ундааны үйлдвэрлэлд хяналтын тоолуур суурилуулах зайлшгүй шаардлагатай байдаг. Согтууруулах ундаа үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэсэн согтууруулах ундаанд онцгой албан татвар ногдуулахад согтууруулах ундааны үйлдвэрлэлд суурилуулах хяналтын тоолуурыг үндэслэл болгодог юм.Өнөөгийн байдлаар Монгол Улсад архины үйлдвэрийн бэлэн бүтээгдэхүүний шугаманд ОХУ үйлдвэрлэсэн цахилгаан-соронзон зарцуулалтын “АЛКО-2” загварын иж бүрдэл тоолуурыг суурилуулан ашиглаж байна. Харин хүнсний спирт, бүх төрлийн дарс, шар айргийн бэлэн бүтээгдэхүүний шугаманд Дани улсад үйлдвэрлэсэн MASS 6000 загварын, БНХАУ-д үйлдвэрлэсэн CMF-440 загварын массын зарцуулалтын тоолуур суурилуулан ашиглаж байна.

Согтууруулах ундаа /архи, спирт/-ны үйлдвэрлэлд дараах шаардлагыг хангасан хяналтын тоолуур ашиглахыг зөвлөж байна.

Үүнд:

1. Савлалтын DN(20-50) мм-ийн диаметртэй шугаманд  тоолуурыг суурилуулна.

2. Тоолуур нь СХЗГ-аас олгосон Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын туршилтын гэрчилгээтэй, улсын баталгаажуулалтад заавал хамрагдсан гэрчилгээтэй байна.

3. Тоолуурыг автомат савлалтын төхөөрөмжид хамгийн ойрхон, хэмжлийн үед шугаман хоолойн хөндлөн огтлолд бүтээгдэхүүн байнга дүүрэн байдаг хэсэгт суурилуулна.

4. Тоолуурыг хэмжил зүйн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар суурилуулсан байна.

5. Тоолуурын фланц ба автмат савлалтын төхөөрөмжийн холбох фланцийн хооронд завсарын фланц, бусад салгах хоолой /таслах клапанаас бусад/ тавихыг хориглоно.

6. Тоолуурт орох шугаманд хамгийн бага гидростатик даралт үүсэх түвшин 0.5 м-ээс багагүй байна.

7. Нөөцлөх сав /бэлэн бүтээгдэхүүний сав/, хяналтын тоолуурыг холбосон шугаман хоолойд хий ангижруулагчийг байрлуусан байна.

8. Улаан буудайн зарцуулалтад тавих санах ой бүхий автомат жинтэй /зөвхөн спиртийн үйлдвэрт/ байна.

9. Тоолуурыг байнгын ашиглалтад хүлээлцсэн акттай байна.

10. Тоолуурын холболт, суурилуулалтын үеийн батлагдсан схем  зураг, бүдүүвчтэй, хэрэв үйлдвэрийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний шинэчлэл хийж тоолуурыг зөөж байрлуусан бол өөрчлөлтийн үеийн батлагдсан зурагтай байна.

11. Тоолуур нь бүртгэлийн мэдээллийг гарган авах, дамжуулах, боловсруулах, хадгалах, хэвлэх,  Татварын албаны хяналтад ашиглах боломжтой, программ хангамжтай байна.

12. Тоолуур дахь хатуулаг /рН/, химийн лабораторийн спиртомерийн хатуулгын заалттай тохирч /qтоолуур=...%, qлаборатори=...%, Δq=...%/ буй эсэхэд байгууллагын хэмжил зүйн дотоод хяналтаар зохицуулан хянана.

13. Тоолуурын ашиглалт, хэмжил гүйцэтгэх аргачлалд байнгын хяналт тавьж, тоолуурыг тодорхой албан тушаалтад хариуцуулах, СХЗГ-аас зохион байгуулдаг хэмжил зүйн сургалтад хамрагдсан байна.

14. АЛКО-2 загварын тоолуур дахь хэмжил зүйн үзүүлэлт /V,(л)-архины нийт зарцуулалт, өссөн дүнгээр, Va(л)-усгүй стиртийн зарцуулалт, расход (л/а)-тухайн үед шугамаар урсаж буй архины зарцуулалт, (алк,%)-тухайн үед шугамаар урсаж буй архины хатуулаг, t(0C)-орчны температур, N-лонхны тоо ширхэг/-ийг өдөр бүр хянаж, тэмдэглэл хөтлөх шаардлагатай байна.

15. Савласан согтууруулах ундааны цэвэр тоон хэмжээ нь хаяг, шошго дээр тэмдэглэсэн тоон хэмжээтэй тохирсон байна.

16. Савласан согтууруулах ундааны тоон хэмжээний хэвийн утгаас зөрөх хэлбэлзэл зөвшөөрөгдөх хэлбэлзэлийн хязгаарт байна.

 17. Зах зээлд нийлүүлж байгаа бараа нь хэрэглэгчийн аюулгүй байдал, тоон хэмжээ, чанар, хугацаа, зориулалтын зохих шаардлагыг хангасан байна.

 

                                                                                      МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ