• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Т.Улзмаа: “Ноён тур” амралтын газрыг түр хугацаагаар хаасан

2018 оны 6 сарын 12 357

 

Б.АЗЗАЯА

Багануур дүүрэг дэх "Ноён-тур" амралтын газарт үйлчлүүлсэн хүмүүс хүнсний зүйлд хордож эмнэлэгт хүргэгдсэн талаар бид мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийж байна. Энэ талаар тус газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.Улзмаагаас тодрууллаа.

- "Ноён тур" амралтын газарт хэдэн хүн хордсон бэ?

- Нийт 75 хүн халдвартай байж болзошгүй хоол хүнс идсэн. Үүнээс 29 хүнд хордлого, халдварын шинж тэмдэг илэрсэн нь тогтоогдсон. Одоогийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд хоёр, Багануур дүүргийн эрүүл мэндийн төвд 14, Дархан дахь гэртээ нэг, өрхийн эмчийн хяналтанд 10 хүн эмчлүүлж байна.

-Тухайн газарт одоогоор ямар хяналт, шалгалт хийж байгаа вэ?

-Эрүүл мэндийн сайдын 2017 оны 318 дугаар тушаалаар батлагдсан Хоол хүнсээр дамжих өвчний үеийн хариу арга хэмжээ авах журмын дагуу хордлогын шалтгааныг тодорхойлох зорилгоор хоолны газраас 32 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний дээж авч сорьцыг шинжилгээнд хүргүүлсэн.

-Дээж, сорьцын шинжилгээний хариу гарсан уу?

-Лабораторид хүргүүлсэн шинжилгээний хариу одоогоор ирээгүй байна. Хариу нь 24-72 цагийн дотор гарна. Шинжилгээний дүнд үндэслэж ямар бараа, бүтээгдэхүүнээс хордсон тухай мэдэх боломжтой.

-Олон хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас хариуцлагын асуудал яригдах нь мэдээж. Энэ байгууллагад ямар арга хэмжээ аваад байна вэ?

-Халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор "Ноён тур" амралтын газрын үйл ажиллагааг улсын байцаагчийн акт болон прокурорын тогтоолоор түр зогсоож, амралтын газрын 300 ам.метр талбай, долоон айлын 275 ам.метр талбайд эцсийн халдваргүйтэл хийсэн. Эрүүл мэндийн байгууллагаас тухайн амралтын газрын ажиллагсдад үзлэг хийж, нян тээгч илрүүлэх зэргээр бүрэн шинжилгээнд хамруулж, хяналт, шалгалт хийсэн.

-Хордлогод орсон хүмүүсийн дунд хүүхэд байгаа юу?

-Амралтын газарт эхний ээлжинд 40 хүн, дараа нь 33 хүн очиж хооллосон байгаа. Тэдний дундаас нэг нь үлдсэн хоол, хүнсний бүтээгдэхүүнээс гэртээ аваачсан ба эхнэр, хоёр хүүхэд нь идсэн. Улмаар тэдэнд мөн хордлогын шинж тэмдгүүд илэрсэн мэдээлэл эрүүл мэндийн нэгдэлд ирсэн байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ