• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

С.Баяраа: Аж ахуйн нэгж, байгууллагууд дотоод хяналтаа сайжруулах хэрэгтэй байна

2018 оны 7 сарын 5 50

Дулааны улиралд зам тээвэр, барилга, уул уурхай зэрэг дэд бүтцийн бүхий л салбарын үйл ажиллагаа идэвхждэг. Энэ үеэр хамгийн гол анхаарах зүйл нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа байдаг. Тэгвэл аж ахуйн нэгж, байгууллагууд болон ажилчид юуг анхаарах шаардлагатай талаар МХЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Баяраа зөвлөж байна.

Аж ахуйн нэгж, байгууллага болон ажилчид "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийг баримталж, мөрдөж ажиллах ёстой юм.

Нэгдүгээрт,

Ажилчдыг заавал аюулгүй ажиллагааны сургалтад хамруулж, дараа нь шалгалт аваад, тэнцсэн хүнийг ажиллуулах нь чухал. Мөн ажил олгогчид аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай сургалтад сууж мэдлэг эзэмших хэрэгтэй.

Хоёрдугаарт,

Ажлын байрны Эрсдэлийн үнэлгээг хийж байх. Эрсдэлийн үнэлгээний дагуу урьдчилан сэргийлэх ажлыг явуулах хэрэгтэй. Дараа нь аюулгүй ажиллагааны зааврыг хүн бүрт ойлгуулах ёстой. Аюулгүй ажиллагааны заавар гэхээр зүгээр нэг гарын үсэг зурах төдий асуудал биш. Ажилчдад заалт бүрээр нь ойлгуулж, "чи өнөөдөр цахилгаантай ажиллах юм байна. Тиймээс хүчдэлийг салгаж унтраа. Пускателаар унтраахаас гадна нүдэн хяналтуудыг хийнэ. Багажаар хэмжинэ шүү" гэхчлэн бүх эрсдэлийг толгойд нь суулгаж өгөх хэрэгтэй юм.

Гуравдугаарт, Аж ахуйн нэгж, байгууллагууд дотоодын хяналтыг маш сайн идэвхжүүлж, сайжруулах хэрэгтэй. Аюул эрсдэлийг мөсөн уултай адилтгаж үздэг. Зөвхөн өчүүхэн хэсэг нь үзэгдээд юм уу, мэдрэгдэж байдаг. Үндсэн том суурь, аюулын хор нөлөө нь нуугдмал байдаг юм. Тиймээс үүнийг илрүүлэхийн тулд дотоодын хяналт маш сайн байх нь чухал. Дотоод хяналт гэхээр л цаасан дээр бичсэн тушаал гэж ойлгож болохгүй. Саяхан хүүхэд тогонд цохиулж амиа алдсан харамсалтай осол гарсан. Энэ үеэр зурагт, фэйсбүүкээр "Энэ чинь аль эртнээс л тог цохиод байсан шүү дээ" гээд нэг хүн ярьж байсан. Хэрвээ тэр хүн тог цохиж байсныг мэдэж байсан бол тэр эмийн санд нь хэлээд засуулж болох байсан шүү дээ. Нэг ёсондоо хүүхдийн амийг аврах боломжтой байсан. Ийм нуугдмал эрсдэлийг илрүүлэхэд дотоодын хяналтыг сайжруулах хэрэгтэй байдаг. Магадгүй, эмийн сангийн хүн хаалгаа онгойлгоход тог цохиж байсныг үгүйсгэхгүй. Ийм тохиолдолд тэр хүмүүс учирч болох эрсдэлээс сэргийлж, шалгаж үзэж байх ёстой шүү дээ.

Ажилчин хамгийн түрүүнд аливаа эрсдэлүүдийг илрүүлж чаддаг. Харин хяналт шалгалтаар нуугдмал зүйлийг илрүүлж чадахгүй. Тэр эрсдэлийг тухайн байгууллагын ажилтан илрүүлнэ. Ажилтны илрүүлж байгаа тэр үнэтэй мэдээллийг "Мэдээлэх хуудас"-аараа авдаг, мэдээлсний төлөө урамшуулдаг систем өнөөдөр хэрэгтэй байна.

Дөрөвдүгээрт, Удирдлага, зохион байгуулалт. Аливаа байгууллага аюулгүй ажиллагааны дүрэмтэй, хариуцсан мэргэжилтэнтэй байх ёстой. Тэгээд ажил олгогч өөрөө аюулгүй ажиллагааны сургалтад сууж энэ талын мэдлэгийг эзэмшсэн байх ёстой юм. Улсын төсвийн 1.5 хувиас доошгүй хэсгийг аюулгүй ажиллагааны зардалд зориулах ёстой гэдгийг онцлон хэлмээр байна.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ