• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Баяр наадмын эргэн тойронд

2018 оны 7 сарын 17 213

МОНГОЛЫН СОЁЛ, ЗАН ЗАНШИЛ ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ ЮМ ГЭЛЭЭ

Энэ жил наадмын нээлтийг үээх хүсэлтэй 12000 жуулчин бүртгүүлснээс нийслэлийн аялал жуүлчлалын гаэраар дамжуулан 2952 ширхэг суудлыг гаргаж өгсөн байна. Наадмын нээлтийн үйл ажиллагаа жуулчдад их таалагджээ. Тэд найрсгаар инээмсэглэн сэтгэгдлээ хуваалцав. АНУ-ын Чикагоос ирсэн Шерал, Кайти нар наадмын нээлтийн дараа инээмсэглэн явж байсан юм. Шерал "Наадмын нээлт ер бусын гайхамшигтай сонирхолтой, өнгөлөг байлаа. Зохион байгуулж, толилуулсан үзүүлбэр миний төсөөлж байснаас илүү гайхалтай байсан. Бүжиг, хөгжим, морины үзүүлбэр, дуулалт зэрэг бүгд гайхалтай. Аргагүй л монгол түмний дэлхийд цуутай наадам болж байна шүү дээ гэж бодогдсон" хэмээлээ. Харин Филиппинээс ирсэн жуулчин "Наадмын нээлтийг гэр бүлээрээ үзлээ. Их сонирхолтой байсан. Монголын соёл, зан заншил үнэхээр гайхалтай юм. Хүмүүс бүгд үндэстнийхээ уламжлалт хувцсаар гоёсон нь их сайхан санагдлаа" гэв.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд монголчуудын уламжлал соёлыг харуулсан зүйлүүд худалдаалагдаж байлаа. Тухайлбал, хүүхдийн шүрэн бугуйвч 5000-8000, ээмэг 6000, 8000, 15 мянган төгрөг байв. Муутуу цаасан дээр бийрээр монгол бичгээр үг бичиж буй О.Ням-Очир жуулчдын гайхширлыг төрүүлэв. Тэрээр "Наадам сайхан болж байна. Ард иргэд болон жуулчдад энгийн үөд бичиж өгдөг үнээсээ илүү хямд үнээр үйлчилж байгаа юм. Өмнө нь 15 мянган төгрөгөөр бичдэг байсан бол одоо 8000 төгрөгөөр бичиж өгч байна. Жуулчид эх орон, монгол хэл гэж бичүүлж буй. Харин манайхан өөрсдийнхөө нэрийг бичүүлж байна даа" хэмээн ярилаа.

БАЯР НААДМЫН ҮЕЭР 62 ХҮҮХЭД ТӨӨРСӨН ГЭВ

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллав. Наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 5000 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг болон Сүхбаатарын талбайд эцэг, эхтэйгээ баяр наадам үзэж явсан 62 хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид олж эцэг, эх, асран хамгаалагчид хүлээлгэн өгчээ. Энэ жилийн наадмаар төөрсөн хүүхдийн тоо өнгөрсөн оныхоос 27 хувиар буурсан гэнэ. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдэд асран хамгаалагчийнх нь утасны дугаартай бугуйвчийг зүүж өгч байсан юм. Энэ нь үр дүнтэй арга байсан гэдгийг цагдаагийн алба хаагчид онцолж байлаа. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдах талбай, морины гараанаас барианы зурхай хүртэл теле хяналтын камеруудыг суурилуулж, хяналт тавьж ажилласан нь үр дүнгээ өгч, ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй тайван наадлаа гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын алба хаагчид баяр наадмын өдрүүдэд 67 зөрчил илрүүлжээ. Эдгээрийн ихэнх нь нийтийн хоол буюу хуушууртай холбоотой зөрчлүүд аж. Тухайлбал, наадмын үеэр ажилласан зарим хүн эрүүл мэндийн дэвтэргүй, ажлын хувцасгүй байжээ. Тэд хуушуур хийх нэрийдлээр зөвшөөрөл авч, өөр үйл ажиллагаа явуулах зэрэг 53 зөрчлийг газар дээр нь шийдвэрлэсэн байна. Мөн нийтийн хоолны 32 аж ахуйн нэгж байгууллагын ил гарсан цахилгаан утсыг газарт булуулсан гэв. Хий газ алдагдаж байсан хоёр газрын төхөорөмжийг нь салгасан зөрчлийг шийдвэрлэсэн байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Н.Одончимэг "Энэ сарын 11-ний шөнө хонуулж, амталсан махаар хуушуур хийхийг завдсан эөрчил гарсан. Баяр наадмын өдрүүдэд хур бороотой байсан учраас буруу хадгалалтын улмаас мах муудсан байсан. Муудсан махаар хоол хийвэл махны өнгөнд өөрчлөлт орсон байдаг. Ийм төрлийн зөрчлөөр хэд хэдэн аж ахуйн нэгжүүдээс 20 килограмм мах хурааж, газар дээр нь устгасан юм. Мөн эөвшөөрөлгүй цэгт шорлог, хорхог хийх, хугацаа нь дууссан хөөсөн чихэр зарж байсан зөрчил буурахгүй байна. Үүнээс гадна бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй тоглоом ажиллуулж байсныг таслан зогсоолоо" гэв. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас айрагны гурван дээж шинжилгээнд хамруулсан байна. Ингэхэд нэг нь шаардлага хангаагүй гэнэ. Иймээс эөвшөөрөлгүй айраг худалдаалж байсан нэг гэрийг буулгасан аж.

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 103 утсанд баярын өдрүүдэд 100 гаруй дуудлага иржээ. Үүний дийлэнх хувийг зүрх судасны өвчин, даралт ихэссэн дуудлагууд эзэлсэн байна. Гэвч энэ сарын 13-наас архинд хордсон гэх дуудлага ирэх болсон ажээ. Нэг ёсондоо зарим иргэд архи хэтрүүлэн ууснаас болж, хордсон гэв. Иймээс иргэд өөрсдийн эрүүл мэнддээ сайтар анхаарч, архи согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэхийг санууллаа.

Б.УРАНЧИМЭГ

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ