Шүлхийтэй холбоотойгоор авто тээврийн товчоод 24 цагаар ажиллана
  • Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Шүлхийтэй холбоотойгоор авто тээврийн товчоод 24 цагаар ажиллана

2018 оны 7 сарын 18 48

Орон нутагт гарсан мал амьтны гоц халдварт шүлхий өвчин нийслэлд тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай захирамж гарчээ. Нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Хан-Уул дүүргийн Өлзийт, Тавантолгойн гүүр, Налайх дүүргийн "Городок", "дөрөвдүгээр зөрлөг", Сонгинохайрхан дүүргийн "Шар хөтөл", Баруун турууны авто тээврийн шалган бүртгэх товчоонд долдугаар сарын 14-нөөс наймдугаар сарын 15-нд дүүргийн мэргэжлийн байгууллагуудыг 24 цагаар ажиллуулахаар томиллоо. Албадууд ариутгал, халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтын цэг ажиллуулах юм. Мөн Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 08 дугаар тушаал, Нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын баталсан "Мал сүргийг гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө"-ний хэрэгжилтийг хангуулан, хүн, малын зөвшөөрөлгүй шилжилт хөдөлгөөнт хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт болон холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ