• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Вакцины хуурамч хэргийг шалгана

2018 оны 7 сарын 27 144

Хятадыг цочирдуулсан Чанчүний Чаншэн биотехнологийн компанийн хууль бусаар үйлдвэрлэсэн галзуугийн эсрэг вакцины хэрэгтэй холбогдуулан Хятадын Төрийн зөвлөлийн шалгалт эхэлсэн байна. Хятадын Засгийн газраас хуурамч вакцин хэрэглэхээс сэргийлэн тус компанийн үйлдвэрлэлийг зогсоосон тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдэгдлийн дараа Бээжингийн эрх баригчид түргэн шуурхай, ил тод арга хэмжээ авсан байна. Хуурамч вакцин үйлдвэрлэснийг шинжилгээний явцад мэдсэн бөгөөд тусгай мэдэгдэл нийтэлжээ. “Хятадын галзуугийн эсрэг вакцины хэргийн тухай хэвлэлийн мэдэгдэл” гэх тэмдэглэлд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын шалгалтын хариу бүрэн гараагүй байгаа бөгөөд Хятадын үндэсний эрүүл мэндийн байгууллага дахин шалгана гэжээ. Мөн Хятадын дархлаажуулалтын хөтөлбөр үр дүнд хүрч, Хятад улсад политийн байдал илрээгүй ба хүүхдийн улаанбурхан, гахайн хавдар, улаан эсэргэнэ зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлж чаджээ. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Хятадын вакцин үйлдвэрлэгч компаниудад олон улсын стандартыг хангасан, шаардлагад нийцсэн вакцин нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ