• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Гашуунсухайт-Ганцмод боомтыг 24 цагийн ажиллагаанд шилжүүлэхийг хүсэв

2018 оны 9 сарын 5 78

Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг шуурхай болгох асуудлаар Гадаад харилцааны сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулсан билээ. Тус ажлын хэсгийн ахлагч Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн ордны дэд тэргүүлэгч, Хятадын талын ажлын хэсгийн ахлагч Ай Лихуа тэргүүтэй төлөөлөгчидтэй яриа, хэлэлцээ хийжээ. Монголын тал Гашуунсухайт-Ганцмод боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэж буй тээврийн хэрэгслийг хоногт 1500-аас дээш байх, тус боомтыг ажлын долоон өдөр ажиллуулах, улмаар 24 цагийн ажиллагаанд шилжүүлэх асуудлыг Хятадын талд тавьж ярилцсан байна. Түүнчлэн уг боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох, уул уурхайн бизнес эрхэлж буй томоохон аж ахуйн нэгжид зориулсан тусгай гарц байгуулах асуудлыг хөндөж ярив. Хятадын тал өөрийн Ганцмод боомтын өргөтгөлийн ажлыг эхлүүлсэн бөгөөд зорчигч, тээврийн хэрэгслийн хяналт, шалгалтыг шуурхай болгох зорилгоор дэвшилтэт технологи бүхий /ухаалаг/ үйлчилгээг нэвтрүүлж, боомтын хүчин чадлыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг мэдэгдсэн. Мөн хятад жолооч, дугаартай тээврийн хэрэгслээр хил орчмын нутагт олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг хангах, Монголын талын Гашуунсухайт боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг хүссэн байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ