• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

“Эко алтан Заамар” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлт УУХҮ-ийн сайдад хүргүүллээ

2018 оны 9 сарын 10 124

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас “Эко алтан Заамар”, “Хурай” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай албан дүгнэлтийг өнгөрсөн долоодугаар сарын 20-нд Ашигт малтмал, газрын тосны газарт /АМГТГ/ хүргүүлсэн билээ. Эдгээр компани Ашигт малтмалын тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон тул дээрх дүгнэлтийг гаргажээ. Гэтэл АМГТГ-аас өдий хүртэл уг асуудлыг шийдвэрлэхгүй байгаа тул БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт албан бичиг хүргүүллээ. “Эко алтан Заамар” компани нь өнгөрсөн оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан нөхөн сэргээлтийн ажлынхаа 30 хувийг биелүүлж, 2016 онд баталсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд хамрагдаагүй 1200 ам метрт талбайн 344 889 шоо метр хөрсийг хуулж, уулын ажил эхлүүлсэн нь гэрэл зургаар тогтоогдсон. Мөн хөрс хуулахад үүссэн шүүрлийн усыг Туул гол руу нийлүүлж, бохирдуулж буй тул Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг нь цуцлах үндэслэлтэй” гэж албан бичигт дурджээ. Иймд тусгай зөвшөөрлийг цуцлах бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас хүсчээ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ