• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Өвөрмонголд мал, мах экспортлох талаар санал солилцжээ

2018 оны 9 сарын 18 63

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар БНХАУ-ын ӨМӨЗО-нд айлчилж байна. Энэхүү айлчлал нь Өвөрмонголтой хийх худалдааг нэмэгдүүлэх, хоёр улсын хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, мал, мах экспортлох нөхцөлийг бүрдүүлэхээс гадна хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилготой юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Баянхотод ажиллах үеэрээ Өвөрмонголын Засгийн газрын Гадаад хэрэг эрхпэх газрын дэд дарга Жи Чиантай уулзсан байна. Уулзалтын үеэр Өвөрмонголын хөрөнгө оруулалтыг улам бүр нэмэгдүүлэх, зөвхөн уул уурхайн биш хүнс, хөдөө аж ахуй, хүнд, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарт хөрөнгө оруулалт татах, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч хэмнэх дэвшилтэт технологи, инноваци нэвтрүүлэх талаар санал солилцжээ. Мөн Монголын баруун бүсээс мах экспортлох, Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ зэрэг боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх асуудлаар ярилцсан байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ