• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Боомтуудын хүчин чадал болон махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд ажлын хэсэг байгуулахаар тохиролцлоо

2018 оны 9 сарын 19 50

БНХАУ-ын ӨМӨЗО-д айлчилж буй Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тус орны Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Ли Жихентэй уулзлаа. БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг Г.Занданшатар сайд уулзалтын эхэнд дурдаад, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор Монгол Улс, ӨМӨЗО хоорондын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, 2017-2018 онд хийсэн өндөр, дээд түвшний айлчлал, уулзалтуудын үеэр тохирсон ажлуудыг урагшлуулах, үр дүн, ахиц гаргах зорилготойгоор айлчилж буйгаа тэмдэглэлээ.

Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа ӨМӨЗО-той худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин хөгжиж ирсэн. Монгол, Хятадын худалдааны хэмжээ 2017 онд 6.7 тэрбум ам.долларт хүрээд буй. Үүнээс ӨМӨЗО-той хийсэн худалдааны хэмжээ 4.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 42.4 хувиар өссөн юм. Энэ нь Монгол, Хятадын нийт худалдааны 70 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд ӨМӨЗО-той хийх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь голлох үүрэгтэй гэдэгт хоёр тал санал нэгдэж байлаа.

БНХАУ-ын дарга Си Зиньпиний дэвшүүлсэн "Бүс ба зам" санаачилгын хүрээнд Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, үүнд тусгасан төсөл, хөтөлбөрүүдийг бодит ажил болгох талаар ярилцав. Сайд Г.Занданшатар уулзалтын үеэр эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулж хөгжүүлэх, мах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө гарган ажиллах санал тавилаа. Ажлын хэсэг байгуулах саналыг дэмжиж байгаагаа БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Ли Жихен илэрхийлсэн. Эдийн засаг, худалдаа, дэд бүтэц, улс төр зэрэг бүхий л харилцааны эх үүсвэр нь хүмүүнлэгийн харилцаа гэдгийг талууд тэмдэглээд, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа хэллээ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ