• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Загастайн даваанд 67 км автозам барих зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

2018 оны 9 сарын 20 89

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Улсын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комиссын XV хуралдаан энэ сарын 17-нд өдөр Бээжин хотноо болжээ. Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийг Комиссын Монголын хэсгийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийг Комиссын Хятадын хэсгийн дарга, Худалдааны сайд Жун Шань нар тэргүүлж, хуралдааныг хамтран даргалсан байна. ЗГХК-ын ээлжит хуралдаанаар манай талаас хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэхийн тулд худалдааны бүтцийг шинэчлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх санал тавьжээ. Мөн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд "Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Ерөнхий хэлэлцээр"-ийг аль болох эрт байгуулахын төлөө байгаагаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн энэ удаагийн хуралдааны үеэр Хятадын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км автозам барих" төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Хоёр тал "Монгол-Хятадын ЭКСПО" арга хэмжээний хамрах хүрээг өргөжүүлэх, хил залгаа муж болон өөртөө засах оронд энэ төрлийн үзэсгэлэн яармагийг тогтмол зохион байгуулж, бүс нутгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтсон байна. Хятадын тал Монгол Улсаас БНХАУ-д экспортлох хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх боломжийг нэмэгдүүлэх хүрээнд рапс, хивэг, хөх тарианы гурил экспортлох аж ахуйн нэгжүүдэд эрсдэлийн үнэлгээ хийх, адууны мах болон боловсруулсан махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох аж ахуйн нэгжүүдийг хянан магадлах ажлын хэсгийг ирүүлэхээр болжээ. Мөн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж болон адууны мах боловсруулах аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийх мэргэжлийн баг ойрын үед Монгол Улс руу илгээхээр болсон аж. Монгол, Хятадын ЗГХК-ын хуралдааны дүнгээр талууд Протокол үйлдэж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шань нар гарын үсэг зурсан байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ