• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Монгол Улс Вьетнам, Кувейт, Хонконг, Узбекстан руу махаа экспортлоно

2018 оны 9 сарын 27 56

Манай улс өнгөрсөн сарын байдлаар 13076.1 тонн адууны мах, 12315.4 тонн дулааны аргаар боловсруулсан мах, 751.3 тонн хонины мах, 589.5 тн ямааны мах, 756.5 тн үхрийн мах, 634.4 тонн дайвар бүтээгдэхүүн экспортолсон байна. Одоогийн байдлаар ОХУ, БНХАУ, Казакстан, Япон, Иран, Катар улсад мах экспортолж байгаа юм. Цаашид Вьетнам, Кувейт, Хонконг, Узбекстан улсад мах экспортлох талаар яриа хэлэлцээ хийж байгааг холбогдох албаныхан мэдээлсэн. Экспортын нийт хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.4 дахин буюу 16443.4 тонноор их байна. Мөн Улаанбаатар, Эрдэнэт, Дарханы хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан энэ онд 11 аж ахуйн нэгжтэй хамтран нийт 12.8 мян тонн мах бэлтгэжээ. Түүнчлэн улсын төсвийн 2.8 тэрбум төг­рөгийн хөрөнгө оруулалтаар Өвөр­хан­гай аймагт “Өв мийт продактс” орон нутгийн өмчит мал төхөө­рөх, мах боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан юм. Тус үйлдвэр хоногт 1000 бог, 200 бод төхөөрөх хүчин чадалтай бөгөөд 60 ажлын байр шинээр бий болжээ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ