• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Дэрэвгэр жиргэрүү зөвшөөрөлгүй түүж байсан хүмүүсийг саатууллаа

2018 оны 10 сарын 8 114

2018.10.05

Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад багтсан дэрэвгэр жиргэрүүг устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан энэ оны нэгдүгээр сарын 01-нээс 2022 оны нэгдүгээр сарын 01 хүртэл таван жилийн хугацаанд түүж бэлтгэх, гадаад улсад экспортлохыг хориглохоор БОАЖ-ийн сайд шийдвэрлэсэн. Гэвч хууль, журам зөрчин ховор ургамлын үндэс түүх явдал гарсаар байна. Тухайлбал, зөвшөөрөлгүй дэрэвгэр жиргэрүү түүж байсан хүмүүсийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрынхан саатуулжээ. Орон нутгийн цагдаагийн эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Дархан сумын нутагт энэ сарын 2-ны 21.10 цагийн үед “Ниссан патрол” маркийн автомашиныг манай Замын цагдаагийн тасгийн зохицуулагч зогсоож шалгасан юм билээ. Энэ үед тээшинд нь шуудайлж бэлтгэсэн дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үндэс байсан. Гарал үүслийн болон зөвшөөрлийн ямар ч бичиг баримтгүй тэднийг шалгуулахаар мөрдөгч, мэргэжлийн хяналтынханд шилжүүлсэн. Хэнтий аймгийн харъяат Х, Б, Архангайн иргэн Т, Улаанбаатар хотод оршин суух Б гээд 20-50 настай 11 хүн түүхийг хориглосон ховор ургамал бэлтгэсэн байсан” гэсэн мэдээлэл өглөө.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ