• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Ой цэвэрлэж буй иргэдийг хулгайч гэж андуурч байна

2018 оны 10 сарын 9 24

Ойн цэвэрлэгээ хийдэг байгууллагууд энэ оны гуравдугаар сараас Богд уулын Залаатын амыг /17.3 га/, наймдугаар сараас Нүхтийн амыг /12 га/ цэвэрлэсэн ч зам нь саад, бартаа их, халтиргаа гулгаатай учир цэвэрлэгээний ажил өдий хүртэл үргэлжилсээр байна. Дархан цаазат бүсэд ойн цэвэрлэгээ хийж буй хүмүүсийг хулгайгаар мод бэлтгэгч хэмээн андуурч, зураг болон мэдээллийг нь цахим орчинд тарааж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан “Нүхтийн аманд айл ихтэй, хашаа барьсан тул Жаргалантын амаар дамжуулан цэвэрлэсэн моддоо тээвэрлэж байна. Тээвэрлэлтийг тусгай зөвшөөрөлтэй иргэд хийж байгаа” гэж мэдээлэв. “Хулгайгаар мод бэлтгэж байна” гэсэн мэдээллийн дагуу Ойн судалгаа, хөгжлийн төв, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, МБА-ны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн шалгахад цэвэрлэгээ хийж байсан аж ахуйн нэгжүүдээс зөрчил илрээгүй аж.

Ойг цэвэрлэснээр түймрийн эрсдэлийг хоёр, түймэрт өртөх талбайн хэмжээг 3-4 дахин бууруулж, модны түймэрт тэсвэрлэх чадварыг хоёр дахин нэмэгдүүлэн, хортон шавж олшрохоос сэргийлдэг гэнэ. Мөн иргэдийг байнгын ажлын байраар хангах, түлээний мод бэлтгэх, гарсан хаягдал модоо бордоо, барилгын материал, хавтан үйлдвэрлэх зэрэг ач холбогдолтой аж.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ