• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Зика вирусийн халдвар тархав

2018 оны 10 сарын 15 56

Энэтхэгийн хойд нутгийн Ражастан мужид зика вирус хүнд халдварласан 51 тохиолдол бүртгэгдсэнийг PTI агентлаг уламжиллаа. Энэ бүс нутагт уг вирусийн халдварын анхны тохиолдол өнгөрсөн сарын 24-нд гарсан аж. Өнөөгийн байдлаар халдвар авсан хүмүүсийн дунд жирэмсэн 11 хүн байна. Халдвар авсан хүмүүсийн олонх нь Жайпур хотын нэг дүүргийн захад бөөнөөрөө аж төрж буй бөгөөд цаашид халдвар тархахыг эмч нар үгүйсгээгүй аж.

Мөн халдвар авсан байж болзошгүй 30 хүн Жайпурын эмнэлэгт шинжилгээ хийлгэж байна. Зика нь зарим тохиолдолд шумуулаар дамжин халдварладаг, сармагчны хурц халдварт өвчин юм. Вирус нь жирэмсэн эхчүүдэд хамгийн аюултай. Учир нь ургийн тархины хөгжилд хүчтэй нөлөөлдөг гэнэ. Халдвар авсан хүний бие дээгүүр юм туурах, ядрах, толгой, булчин өвдөх, халуурч чичрэх шинж тэмдэг илэрдэг. Эцсийн оношийг лабораторийн шинжилгээгээр тодорхойлдог аж. Энэ вирусийг дардаг тусгай бэлдмэл одоогоор гараагүй юм. Ийм вирус дэлхийн 86 оронд бүртгэгджээ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ