• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

“Ханару сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг түдгэлзүүлж, битүүмжилжээ

2018 оны 10 сарын 16 94

Нийслэлд хүрээгээ тэлсэн “Ханару” Өмнөд Солонгосын хүнсний барааны дэлгүүр нь худалдаалж байсан хүнсний бүтээгдэхүүнүүдийнхээ дууссан хугацааг хуурамчаар сольж, зарж байсныг илрүүлжээ. Тус дэлгүүр нь 100 хувийн Солонгосын хөрөнгө оруулалттай, Пак Дун Вон гэдэг солонгос эзэнтэй юм байна.

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт агуулах нь байрладаг бөгөөд Сүхбаатар дүүргийн нутагт байрладаг“Ханару" сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн гомдлоор “Босоо хөх монгол” хөдөлгөөнийхөн очиж, НМХГ-ын байцаагчидтай хамтран шалгалт хийснээр тус сүлжээ дэлгүүрээр зарж байгаа далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн болон мах, махан бүтээгдэхүүн, хоолны амтлагч зэрэг бүтээгдэхүүний хугацаа 2015-2017 онд дууссан.

Харин уг дэлгүүрийн эзний шаардлагаар худалдагч, үйлчлэгч, нярваар ажилладаг монголчууд хугацааг нь хуурамчаар сунгаж байсныг илрүүлсэн байна. Мөн тус дэлгүүрээс хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдаж авсан ресторан, дэлгүүрүүдтэй холбоо тогтоож, бараа бүтээгдэхүүнийг хурааж, битүүмжлээд байгаа аж.

Тиймээс БНСУ-д үйлдвэрлэсэн далайн гаралтай болон бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, мөн өргөн хэрэглээний амтлагч худалдаж авахдаа анхаарал сэрэмжтэй хандаж, бүтээгдэхүүний хугацааг хуурамч эсэхийг сайтар шалгаж авахыг сэрэмжлүүлж байна. Энэ талаар “Босоо хөх монгол" хөдөлгөөний тэргүүн, улсын харцага Г.Ганхуягаас тодруулав.

-Солонгосын хүнсний сүлжээ дэлгүүр хуурамч хугацаатай бүтээгдэхүүн худалдаж байсныг илрүүлсэн талаар тодруулах гэсэн юм?

-“Ханару” гэдэг хүнсний дэлгүүрт хугацааг хуурамчаар үйлдсэн олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн худалдаж байсныг илрүүлэн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандаж, хамтдаа шалгаад битүүмжлүүлээд байна.

-Хэчнээн төрлийн бараа бүтээгдэхүүн байсан бэ?

-Төрлийг яг тэд гэж хэлэх боломжгүй байна, одоогоор. Наймаалж, далайн байцаа, цуу, хиам, хятад, солонгос ресторанд өргөн хэрэглэдэг хоол амтлагч гэх мэтээр олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн байна. Мөн Хан-Уул дүүрэгт байдаг маш том агуулах дүүрэн хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн байна. Төв дэлгүүр “Ханару”-д нь байгаа бараануудынх нь хугацаа бас дууссаныг хуурамч хугацаа наагаад зарж байсныг илрүүлсэн.

-Ийм олон төрлийн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хилээр хэрхэн оруулж ирдэг талаар мэдэв үү?

-40 тоннын чингэлэгт хайрцаглаж оруулж ирдэг юм байна. Тэгээд агуулахдаа буулгаж байгаад хугацааг нь өөрчилж, хүнсний дэлгүүр, сүлжээ ресторануудад борлуулдаг байсан бүлэг сүлжээ хүний ажил байна л даа.

-Агуулах, дэлгүүрийг нь битүүмжилсэн үү. Мэргэжлийн хяналтаас ямар хүмүүс ажиллаж байгаа вэ?

-Нийслэлийн мэргэжлийн хяналтад бид дуудлага өгөөд, тэндээс байцаагчид ирж ажилласан. Агуулахад нь шалгалт хийж, зөрчил илрүүлэн битүүмжилж, лацадсан. Мөн төв дэлгүүрт нь ирж үзлэг шалгалт хийхэд мөн зөрчил илэрсэн учир бас битүүмжилж, лацадсан байгаа. Манай хөдөлгөөнийхөн хөндлөнгийн ажиглагчаар орж ажиллалаа.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ