• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Ундны усанд 111 мянга орчим хүн хордлоо

2018 оны 10 сарын 16 71

Иракийн баруун нутгийн Басра мужид ундны усанд хордсон хүний тоо 111 мянга орчим болсон гэж тус муж дахь НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын захирал Махди ат-Тамими мэдээлснийг "А1-Зитапа" телевиз уламжиллаа. Хордсон хүмүүсийн дунд сургуулийн сурагчид бий гэнэ.

Ундны усанд хүн хордож байгаа асуудлаар байр сууриа тодорхой болгож, нухацтай хандахыг НҮБ-ын төлөөлөгчийн газар Иракийн Засгийн газраас шаардсан байна.

Иракт өнгөрсөн долдугаар сарын 8-наас хойш эсэргүүцлийн ажиллагаа тус улсын өмнөд нутгийн боомт Басра хотоос үргэлжилж буй. Ажилгүйдэл, нийтийн аж ахуй дордсоныг эсэргүүцсэн жагсаал, цуглаанд оролцогсдын нэг нь амиа алдсаны дараа байдал хурцадсан байна. Тус хотод өрнөсөн эсэргүүцлийн ажиллагаа Майсан, Кербела, Нажаф, Ди-Кар, Бабиль зэрэг Иракийн өмнөд нутгийн бусад мужид болжээ. Жагсагчид цахилгаан болон ундны усан хангамжийн тасалдлыг арилгахыг эрх баригчдаасаа шаардаж байгаа юм. Өмнөд мужуудаар агаарын температур 50 градуст хүрч хапж байгаа нь байдлыг улам хүндрүүлжээ.

Иракийн эрх баригчид жагсагчдын шаардлагыг биелүүлэх тусгай комисс байгуулсан бөгөөд ундны ус болон цахилгаан дамжуулах шугамыг сэргээн засахад Басра мужид 17 сая орчим ам.доллар өгөхөөр амласан. Мөн 10 мянган ажлын байр шинээр бий болгоно гэжээ. Иракт ажилгүйдлийн түвшин 10.8 хувь байгаа бөгөөд ажилгүй хүмүүсийн 60 гаруй хувь нь 24-өөс доош насныхан аж.

Үүний сацуу Кувейт улс тус бүр 250 мянган галлон буюу 1113 литр ус цэвэршүүлэх дөрвөн төхөөрөмж нийлүүлжээ. Уг төхөөрөмж нь усыг цэвэршүүлэхдээ бага зэргийн давстай гаргадаг гэнэ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ