• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Ургац хураалт 80 хувьтай байна

2018 оны 10 сарын 22 37

Энэ сарын 19-ний байдлаар 48.2 мянган га-г ангилан хадаж, нийт 257.1 мянган га-гаас 342.1 мянган тонн үр тариа хураан аваад байна. Үүнээс 330.4 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га-гаас 160.1 мянган тонн төмс, 8.2 мянган га-гаас 91.8 мянган тонн хүнсний ногоо авчээ. 37,3 мянган га-гаас 89,9 мянган тонн тэжээл, 27,2 мянган га-гаас 13.2 мянган тонн тосны ургамал тус тус хураажээ. Өөрөер хэлбэл, үр тарианы 75.3 хувь, төмсний 98,7 хувь, хүнсний ногооны 98,8 хувь, тэжээлийн 66 хувь, тосны ургамлын 47 хувийг хураасан байна.

Үр тариа, төмс, хүнсний ногооны хураалт дунджаар 91 хувьтай, нийт дүнгээр улсын хэмжээнд ургац хураалт 80 орчим хувьтай байна гэж Ургацын төв штабаас мэдээллээ.

Энэ сарын 21-22-ны өдрүүдэд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байгаа тул цаг агаарын болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлэх мэдээг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлээд байгаа аж. Ингээд ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэе.

Өнөөдөр Булганы өмнөд, Сэлэнгийн баруун өмнөд, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговийн нутаг, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ. Өдөртөө нутгийн төв хэсгээр, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ. Говь талын нутгаар хүчтэй салхитай байхыг малчид, иргэд, тариаланчдадаа анхааруулж байна. Улаанбаатар хотод ойрын гурван өдөр үүлэрхэг, шөнөдөө хур тунадас орохгүй ч өдөртөө бага зэргийн цас орно.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ