• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Хүнсний давсны найрлагаас хуванцар илэрчээ

2018 оны 10 сарын 23 69

БНСУ-ын эрдэмтэд олон оронд өргөн хэрэглэдэг 39 төрлийн давсыг харьцуулан судлах явцдаа найрлагад нь хуванцар талст байгааг илрүүлсэн байна. Энэ талаар "Environmental science & technology" сэтгүүлд нийтэлсэн байна. Микро хуванцрын хэмжээ далайн давсанд илүү их байгаа нь дэлхийн усан сангуудын бохирдол ямар аюултай түвшинд хүрснийг илтгэнэ. Дэлхийн хэмжээнд жил бүр дунджаар 300 сая тонн хуванцар хог байгальд хаягддагийн ихэнх хувь нь далай, тэнгист "живдэг". Хиймэл дагуулаас авсан зураг дээрээс Номхон далайд хогон арал үүссэнийг илрүүлсэн нь хоёр жилийн өмнөх явдап. Тэнд 20 мянга гаруй тонн хуванцар хаягдап байгаа гэсэн статистикийг олон улсын шинжээчид гаргасан. Тэдгээр нь далайн амьтан, ургамлыг "идээд", зарим тохиолдолд генийн түвшинд нь өөрчлөх сөрөг үр дагавартай болсныг давсны найрлагад "суусан" микро хуванцраас харж болно гэдгийг судлаачид анхаарууллаа.

Далайн давс тэндхийн амьтан, ургамал, шүрний нөхөн үржихүйн явцад үүсдэг онцгой эрдэс бодис. Тэгвэл хүн төрөлхтний хог хаягдал далайн давс бий болох үйл явцад "оролцдог" болсныг Ким Су Жигээр ахлуулсан, Инчоны их сургуулийн судлаачид мэдээлжээ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ