• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

22 иргэн, аж ахуйн нэгж нийтийн эзэмшилд халджээ

2018 оны 11 сарын 19 43

М.Оч

"Нийтийн эзэмшлийн зам, талбайд халдаж, авто зам зөвшөөрөлгүйгээр сэтэлж, орц, гарц гаргалаа" гэх иргэдийн гомдлын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Авто замын хөгжлийн болон Мэргэжлийн хяналтын газраас хамтран шалгалт хийжээ. Авто зам зөвшөөрөлгүйгээр сэтэлсэн, орц, гарц гаргасан 22 иргэн, аж ахуйн нэгжийг шалгалтаар илрүүлж, нийт 70 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Тухайлбал, зургаан иргэн, "Есөн талст оргил, "Хайрхан наран трейд", "Дизайнер клуб", ЧММ, "Проект ватт" зэрэг найман компани зөвшөөрөлгүйгээр авто зам сэтэлсэн бөгөөд тэдэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Мөн таван иргэн, "Сод Монгол", “Тод петролиум", "Камдер" гэсэн гурван аж ахуйн нэгж зөвшөөрөлгүй газарт орц, гарц гаргасан байжээ. Үүнээс гадна "Бөртэ трейд", "Эвт тарк" компани замын байгууламж эвдэж сүйтгэсэн гэнэ. Эдгээр компанид торгууль ногдуулахаас гадна сүйтгэсэн зам, талбайгаа нөхөн сэргээх шаардлага тавьсан аж.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ