• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Хүн ам, барилгажилтын нягтралыг хориглох бүсийг тогтоов

2018 оны 12 сарын 11 110

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд захирамж гаргаж, нийслэлийн хүн ам, барилгажилтын нягтралыг хориглох бүсийг тогтоолоо. Тодруулбал, нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04”-ийн 2.14-т заасан хүн амын тооцоот нягтрал нэг га газарт 450 байх хязгаарыг давсан нийслэлийн зургаан дүүргийн 111 байршил, 1044 га газарт цаашид инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зорилгоор шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй байх шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр Баянголд 36, Баянзүрхэд 31, Сүхбаатарт 13, Чингэлтэйд зургаа, Хан-Уулд 15, Сонгинохайрхан дүүрэгт 10 байршилд шинээр барилга барих зөвшөөрөл олгохгүй юм. Тухайлбал, Баянзүрх дүүргийн VI хороо, Энхтайваны өргөн чөлөө, Бөхийн өргөөний уулзвараас урагш Сангийн хорооны гудамж орчмын 7.2 га талбайд хүн ам, барилгажилтын нягтралыг тооцож үзэхэд нягтрал 500-600 хүн/га байгаа аж. Энэхүү захирамж хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотын дээр дурдсан тодорхой хэсгүүдэд байшин барилга бус, ногоон байгууламж, тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн бүхий хот төлөвлөлтийн шинэ жишиг бий болох юм байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ