• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Шатахуун импортлогчид үнийн бодлогод хатуу хандаж байна

2018 оны 12 сарын 11 185

 

Засгийн газрын зүгээс импортлогч компаниудтай тохиролцсоноор шатахууны үнийг энэ сарын 7-ны өдрөөс литр тутмыг нь 100 төгрөгөөр буулгасан гэж мэдээлж байна. Энэ дагуу мэргэжлийн хяналт, ШӨХТГ, АМГТГ-аас нийслэлийн 92 шатахуун түгээх станцад шалгалт хийхэд “Жаст Ойл” –оос бусад импортлогч компани үнийг буулгаад байна. Гэхдээ зарим компанийн ШТС үнийн дүнгээ самбар дээрээ солиогүйгээс хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгааг ШӨХТГ, АМГТГ-аас мэдээллээ. Компаниуд үнийг 7-ны өдрөөс бус өнгөрсөн амралтын өдрүүдэд буулгаагүй, энэ талд хойрго хандаж байгааг шалгалт хийсэн албаныхан хэлж байв. Өнөөдрийн байдлаар АИ-92 бензин литр нь 1880, А-80 бензин 1845, дизель түлшийг 2370 төгрөгөөр борлуулж байна.

НИК ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат “Импортлогч компаниуд ОХУ-аас шатахуунаа хүлээн авахад механик техникийн асуудал байдаг учир 10-20 хоног шаарддаг. Мөн шатахуунаа дэлхийн хэмжээнд хямдарсан үнээр сарын дараа оруулж ирдэг. Дээр нь валютын ханшийн өсөлтийг тооцох учиртай” гэх тайлбар өгч байлаа. АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр, “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны энэ сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 82-148 ам.доллараар буурч, АИ-92 автобензин нэг тонн нь 617, дизелийн түлш 706 ам.доллар болоод байгааг мэдээллээ.

ОХУ, ОПЕК-ийн орнуудын бодлого болон олон улсын геополитикийн зөрчлөөс шалтгаалан энэ оны эхнээс дэлхийн зах зээлд өсч байсан газрын тосны үнэ аравдугаар сарын дунд үеэс огцом буурч өнгөрсөн сарын 30-ны өдрийн арилжаагаар “Brent” төрлийн газрын тосны үнэ тонн тутамд 451.78 ам.доллар, /нэг баррель нь 59.46 ам.доллар/ “WITI” төрлийнх 397.41 ам.доллар /нэг баррель нь 50.93 ам.доллар/ болсныг өнгөрсөн долоо хоногийн дүнтэй харьцуулахад “Brent” түүхий тос 1.26 хувиар, “WITI” төрлийн түүхий тосны үнэ 0.57 хувиар буурсан байна. Өнөөдрийн байдлаар “Brent” маркийн тосны үнэ нэг баррель нь 59.65 ам.доллар байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ