• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Өвөл, хаврын морин уралдааны талаар сануулга өгчээ

2019 оны 1 сарын 11 88

Монголын үнэн сонин

Засгийн газраас аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хандаж албан бичиг илгээжээ. Уг албан бичигт ирэх тавдугаар сарын 1-нээс нааш хурдан морины уралдаанд 12-оос доош насны унаач хүүхдийг оролцуулахгүй байхыг сануулсан байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны тушаалаар өвөл, хаврын хахир хүйтэнд морин уралдаан явуулахыг хориглосон боловч өнгөрсөн хавар болсон уралдааны үеэр цөөнгүй хүүхэд мориноос унаж бэртсэн нь ийнхүү сануулга өгөхөд хүргэжээ. Хүний эрхийн үндэсний комисс болон хүүхдийн эрхийн төлөө байгууллагууд хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах нь унаач хүүхдүүдийн эрхийг ноцтой зөрчиж байгааг анхааруулж, эсэргүүцлээ илэрхийлсээр ирсэн юм. Тиймээс дээрх сануулгыг аймаг, нийслэлийн Засаг дарга, удирдлагуудад илгээж тушаал журмыг зөрчвөл хатуу хариуцлага тооцохоо мэдэгдсэн байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ