• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Дуут сумынхан ундны усандаа санаа зовохгүй болов

2019 оны 1 сарын 30 146

Ховд аймгийн Дуут сумын төвийн худаг, иргэдийн ундны усны эх үүсвэр болсон Ямаат, Цахир, Хөх булаг, Хөндлөнгийн булгийн усанд химийн хорт бодис болох уран зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 36.7 хувь буюу 2.8 дахин их байгааг Геологийн төв лабораторийнхон хоёр удаагийн шинжилгээгээр тогтоосон.

Үүнээс улбаатайгаар иргэд ундны усны шинэ эх үүсвэртэй болох шаардлага тулгараад байв. Энэ бэрхшээлийг шийдэх зорилгоор тус суманд өнгөрсөн онд улсын төсвийн 100 сая төгрөгөөр “Ундны усны эрүүл ахуйг сайжруулах” төсөл хэрэгжүүлж, 47 метр гүн худаг шинээр гаргасан. Мөн хуучин худагт ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулсан байна. 

Гэвч эдгээр эх үүсвэрүүдээс гарсан ус аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа, эсэхэд иргэд эргэлзсээр иржээ. Орон нутгийн удирдлага “Ундны усны эрүүл ахуйг сайжруулах” төслийн үр дүнг үнэлэхээр саяхан сумын төв дэх худгуудаас дээж авч, мэргэжлийн байгууллагуудаар шинжлүүлэхэд “Эрүүл ахуйн шаардлага хангасан. Цэвэршүүлсэн устай дүйцэх үзүүлэлттэй байна” гэсэн хариу гарчээ.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ