• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Менингококкт халдварын гурван тохиолдол бүртгэгдээд байна

2019 оны 2 сарын 14 225

Нийслэлд энэ оны эхний хоёр сарын байдлаар менингококкт халдварын гурван тохиолдол бүртгэгдээд байна. Халдвараар 1-4 насны хүүхэд өвчилсөн бөгөөд үүнд шуурхай арга хэмжээ авч, голомтын хариу арга хэмжээг 24 цагийн дотор зохион байгуулж ажиллажээ. Уг өвчлөл 3-4 болон 9-11 дүгээр сард зонхилон тохиолдож, гол төлөв А, В, С, W135 хүрээний нянгаар үүсгэгддэг байна. Менингококкт халдвар амьсгалын замаар дамжин халдварладаг тул дэгдэлт хэлбэрээр тархвал нас барах магадлал өндөр байдаг. Иймд өвчний улирал эхэлж байгаатай холбогдуулан дэгдэлт болохоос урьдчилан сэргийлж нийслэлийн Эрүүл мэндийн газраас ХӨСҮТ-тэй хамтран эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг эрчимжүүлж ажиллах талаар сургалт зохион байгуулсан байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ