• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Ой хээрийн түймэр идэвхжих төлөвтэй

2019 оны 2 сарын 19 140

Өнгөрсөн онд нийслэл болон Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгийн 48 сумд 77 удаа ой, хээрийн түймэр гарсан юм. Үүний улмаас 55 сая га бэлчээр, 568.6 мянган га ой, хээрийн талбай, хоёр саравч, 24 тонн өвс шатсан байна. Түймрийг унтраахад нийт 39.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ жил ч хуурайшилт ихтэй байгаагийн уршгаар түймрийн давтамж ихсэж, энэ мэтээр их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй байгаа аж.

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр гуравдугаар сарын эхний болон дунд арав хоногт нийт нутаг дэвсгэрийн цасан бүрхүүл хайлж дуусах магадлал өндөр тул салхи шуурга ихтэй үед Монгол орны хойд болон дорнод хэсгээр түймрийн аюулын түвшин нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөмж хүргүүллээ. Зөвлөмжид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгө, байгалийн баялгаа хамгаалахад иргэдийг дадлагажуулах, түймрийн аюултай үед ойгоос мод бэлтгэх, дагалт нөөц ашиглахыг хориглох, шаардагдах хөрөнгө мөнгө, техник хэрэгслийг хангах, хяналт тавих зэргийг тусгажээ. Түүнчлэн тухайн нутаг дэвсгэрт гарсан түймрийн мэдээг цаг тухайд нь 261726, 93028004 дугаарын утсанд мэдээлэх нь чухал гэж онцолсон байна. Дээрх зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлснээ аймаг, нийслэлийн Засаг дарга нар ирэх арваннэгдүгээр сард БОАЖЯ-нд хүргүүлэх ёстой аж.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ