• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Ирвэсийн нойтон арьс тээвэрлэсэн этгээдийг илрүүлжээ

2019 оны 3 сарын 4 130

Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О нь ирвэсийн нойтон арьс, гавлын ясыг тээвэрлэж явсныг Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид өнгөрсөн сарын 28-ны өдөр илрүүлжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлэн Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа гэнэ.

Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улс руу гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг аж.

О.ДАШ

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ