• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Аюултай хог хаягдлын асуудлаар Засгийн газарт хугацаатай үүрэг өгөхөөр тогтлоо

2019 оны 5 сарын 30 64

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өчигдөр хамтарсан байнгын хорооны хуралдааны дараа үргэлжилж, аюултай хог хаягдлын асуудлаар холбогдох байгууллагаас ирүүлсэн мэдээллийг сонслоо. 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Иргэд, төрийн бус байгууллагаас аккумулятор дахин боловсруулах компаниуд хүнд металлын хаягдлаар Хонхор нуурыг хордуулж байгаа талаар өргөдөл ирүүлсний дагуу Байнгын хорооны гишүүд, холбогдох байгууллагын албан тушаалтнууд Баянзүрх дүүргийн XI хороонд байрлах “Заламт гол” компанийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцахад тус компани стандартгүй, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээгүй, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон. Бид Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 05 дугаар тогтоолоор “Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах зориулалтаар газрын тусгай хэрэгцээнд авах” чиглэлийг Засгийн газарт өгсөн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байна.

Иймд холбогдох байгууллагаас ирүүлсэн мэдээллийг сонсож, шаардлагатай гэж үзвэл Засгийн газарт хугацаатай үүрэг өгөх болно” гэлээ. Мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайхан хийв. Тэрбээр “Заламт гол” компани нь аюултай хог хаягдал болох аккумуляторыг дахин боловсруулахдаа эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл аваагүй хууль зөрчсөн учраас үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон” гэлээ. Мөн хаягдал аккумулятороос хүхрийн хүчил ялгах, хар тугалга хайлуулах үйлдвэрийн 1000 метрт байх эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг тогтоогоогүй, шаардлага хангахгүй газарт үйл ажиллагаа явуулж байгаа “Заламт гол” компани, “Хос даль” компанийн үйлдвэрүүдийг хүн ам суурьшиж байгаа бүсээс нүүлгэн шилжүүлэх шаардлагатайг онцолж байв. Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Сүхбат хог хаягдал тэр тусмаа аккумуляторын хаягдлыг өөр газар шилжүүлнэ гэдэг буруу, энэ нь дахин нэг газрыг бохирдуулна гэсэн үг. Иймд дахин боловсруулах технологи нутагшуулах тал дээр ажиллах нь зөв гэсэн байр суурь илэрхийлж байв. Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авсны дараа УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт хугацаатай үүрэг өгөхөөр тогтож, УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусган тогтоолын төслийг танилцууллаа.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ