• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Шадар сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулахаар боллоо

2017 оны 1 сарын 13 228

 

Монголын үнэн сонин

2017.01.13

Бог малын мялзан өвчнөөр монгол бөхөн өвчилж олноор хорогдож буй асуудлаар БОАЖЯ дээр МХЕГ, ОБЕГ, Мал эмнэлэг үржлийн газрын холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид өчигдөр хуралджээ. Хурлаар Шадар сайдын тушаалаар БОАЖЯ, МХЕГ, ОБЕГ, Дэлхийн байгаль хамгаалах сан, ХХААХҮЯ, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан ажлын хэсгийг байгуулж, бог малын халдварт мялзан өвчний тархалтыг таслан зогсоох, бусад туургатан амьтдад халдварлахгүй байх арга хэмжээг авах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулахаар тогтсон байна. Олон нийтийн дунд зөрүүтэй мэдээлэл их гарч байгаа учир ажлын хэсгийнхэн мэдээллээ нэгтгэх үүднээс ирэх даваа гаригт дахин хуралдахаар болсон аж. БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Д.Даваасамба "Бусад амьтанд халдварлахгүй байх арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөхөнгийн нийт тоо толгой болон хорогдлын талаар зөрүүтэй мэдээлэл их гарч байна. Бөхөнгийн тархац нутаг, Монгол бөхөн болон мялзан өвчний талаар бид өөрсдөө бүрэн мэдээлэлтэй байх ёстой. Үүний дараа авч хэрэгжүүлэх арга замаа тодорхой болгох шаардлагатай байна” гэв. ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч доктор Л.Амгалан "Монгол бөхөн малын гаралтай халдварт өвчнөөр үрэгдэж байгаа анхны тохиолдол энэ болж байна. Зуднаар хорогддог ч богино хугацаанд өсч үрждэг амьтан. Хэвлэлээр бөхөнгийн тоо толгойн талаар их буруу ойлголттой байна. Эхлээд энэ амьтныхаа талаар үнэн зөв, нэгдмэл мэдээлэлтэй байх ёстой. Нэгэнт өвчилсөн бөхөнг аврах ямар ч боломж байхгүй. Харин тархацыг нь өргөжүүлэхгүй байхад л анхаарах хэрэгтэй юм. Орон нутагт үхсэн бөхөнг устгах ажил хийж байгаа ч хамгийн гол нь бэлчээрээр халдаж байгаад аюул байна. Хүйсийн говиос Шаргын говьд орох замыг хааж, пост байгуулах хэрэгтэй" гэв. Хамгийн эртний үүсэлтэй уг амьтан нь манай улсын Шаргын говь, Хүйсийн говь, Түргэний уулсын баруун талын нутгаар тархсан байдаг ажээ.Бог малын мялзан өвчин өнгөрсөн намар Ховд аймагт гарахад малыг вакцинжуулж, хөл хорио тогтоон дарсан ч ийн дахин дэгдээд байгаг юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ