• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Энхтайванын өргөн чөлөөнд ТҮЦ тавиулахгүй

2017 оны 1 сарын 16 85

 

Өнөөдөр сонин

2017.01.16

Нийслэлийн өмнөх удирдлагууд Улаанбаатар хотод 374 ТҮЦ (түргэн үйлчилгээний цэг) байх зураг баталж, байршлыг нь зааж өгсөн. Гэвч хотод 1300 орчим ТҮЦ үйл ажиллагаа явуулж буй гэсэн судалгаа 2016 оны арванхоёрдугаар сард гарсан юм. Тйймээс хотын шинэ удирдлагууд уг замбараагүй байдлыг зогсоохоор болж, зөвшөөрөл, гэрчилгээтэй биш бол албадан нүүлгэж эхлээд буй. Ийнхүү ТҮЦ-үүдийг нүүлгэсний дараа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан хотод үйл ажиллагаа эрхлэх ТҮЦ-ийн тоо, байршлыг шинээр баталж өгөх юм. Тус ажлын албаныхан үүнтэй холбогдуулан хоёр санал боловсруулсан байна. Нэг дэхэд нь, Энхтайваны өргөн чөлөө болон түүнээс салбарласан Олимпын, Самбуугийн зэрэг гудамжинд ТҮЦ ажиллуулахгүй байхаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, хотын төв орчимд ТҮЦ байрлуулахгүй гэсэн үг. Хоёр дахь саналд ТҮЦ тавихыг хориглосон гудамжнуудын тоог цөөлсөн аж Эхний саналд оруулсан хязгаарлалтын хүрээг үүнд багасгаж тусгасан гэж ойлгож болно. Энэ талаар эх сурвалж "Өнөөдөр иргэдийн амьжиргаа хүнд байгаа. Гэхдээ хотын өнгө үзэмж эрүүл ахуйг бодохгүй байж болохгүй. Тиймээс аль болох хориг тавихгүй, ТҮЦ ажиллуулагсдад ашигтай санал боловсруулж байгаа. Дээрх хоёр саналыг удахгүй нийслэлийн ИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлнэ" гэв. Гэвч нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид аль ч саналыг нь дэмжсэн Энхтайваны өргөн чөлөөндТҮЦ байрлуулах, ажиллуулахыг зөвшөөрөхгүй ажээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ