• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН АЖЛЫГ НЭГДСЭН УДИРДЛАГАТАЙ, ХЯНАЛТТАЙ ХИЙДЭГ БОЛНО

2017 оны 1 сарын 26 2757

Долоон бүлэг, 36 зүйлтэй Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг УИХ- ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн юм. Хуулийн төслийн зорилгыг Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжихтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна гэж тодорхойлжээ. Энэхүү хуулийн төслийг томилогдсон ажлын хэсгээс гадна мал эмнэлгийн салбарын эрдэмтэд хамтран боловсруулж, салбарынхан дундаа дөрвөн удаа хэлэлцүүлж, цахим хуудсанд байршуулж олон нийтийн саналыг авч тусгасан гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцуулгадаа онцолсон юм.Уг хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлсэн гишүүд энэхүү хуулийн ач холбогдлыг үнэлж байгаагаа илэрхийлж байв.  УИХ-ын гишүүн Х.Баделхан -"Мал хувьд очсны дараа 61,5 саяд хүрсэн нь дэвшил. Гэвч малын үржил, мал эмнэлгийн асуудал доголдолтой байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийг амьдрал шаардаж байна. 2009 онд "Монгол мал" хөтөлбөр батлагдаад тодорхой төсөв гаргаж, сум болгонд мал эмнэлэг үржлийн алба байгуулсан ч энэ нь үр дүнд хүрсэнгүй. Тэнд ажиллаж байгаа хүмүүст хяналт тавьж чадахгүй байна. П.Сэргэлэн сайд улсын төсөвт хүндрэл гаргахгүйгээр асуудлыг шийднэ гэж байна. Гэтэл төсөв гаргахгүйгээр үүнийг шийднэ гэж байхгүй. Өргөн хүрээтэй ажил зохион байгуулж байж үр дүнд хүрнэ" гээд "Хоёр хөрш улсуудад мал эмнэлзүйн ямар туршлага байдаг вэ. Туршлагаас нь судалсан уу" гэлээ.Сайд П.Сэргэлэн  мал эрүүл мэнд, үржлийн асуудал сум, багт хүндрэл бэрхшээл болдог. Мэргэжлийн байгууллага ХААХҮЯ-нааас сумдад буй мал эмнэлгийн тасагт ажиллаж буй хүмүүсийг томилдоггүй, удирдагагүй учир тэдэнд хариуцлага тооцож чадцаггүй. Тэр хүмүүс дотор мэргэжлийн бус хүмүүс ч олон байдаг. Хөдөө орон нутагт хувийн хэвшлийнхэн мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл тэдэнд хяналт, хариуцлагын тогтолцоо байдаггүй. Мал эмнэлгийн газар болон  ХХААХҮ-ийн яамнаас энэхүү тасгийн албан хаагчдыг шууд томилдог, халдваргүйжүүлэлтийн бүх ажлаа нэгдсэн удирдпагатай хяналттай хийдэг болъё гэдэг чиглэлийг баримталж хуулийн төслийг оруулж ирсэн. Хоёр хөрш туршлагыг харж байхад төрийн захиргааны байгууллагын дэргэд босоо удирдлагатай ажилладаг юм билээ" гэв. Тэрбээр гишүүдийн асуултанд  хариулахдаа хуулийн төсөлд малын гоц халдварт өвчин дэгдсэн зайлшгүй нөхцөл байдлын үед төсвөөс хөрөнгө гаргаж ажиллахаар тусгагдсан. Тиймээс бусад үед малчид малдаа угаалга, туулга хийхэд өөрсдөө хөрөнгө гаргахаар хуульд тусгагдсаныг хэллээ. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцуулахаар болсон юм.

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ