• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Галзуугийн 22 тохиолдол бүртгэгджээ

2017 оны 2 сарын 6 2999

Ч.ТУЯА

Нийслэлчүүдийн 70 орчим хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа бий. Эдгээр айл өрхийн тэжээвэр амьтдаас гадна золбин муур, нохой ихэссэнтэй холбоотойгоор иргэд галзуу өвчний эрсдэлд өртөх аюултайг нийслэлийн Эрүүл мэндийн газраас сэрэмжлүүлэв. Он гарснаас хойш Хөвсгөл, Увс, Говь-Алтай, Өмнөговь, Булган аймгийн зургаан сум, нийслэлийн Чингэлтэй, Багахангай, Хан-Уул дүүрэгт галзуугийн халдвар авсан 22 тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн XII хорооны нутагт өнгөрсөн нэгдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө тэжээвэр гурван нохой 200 гаруй мал руу дайрчээ. Гэтэл тэр хавийн айлууд тэдгээр үхсэн малын арьсыг өвчиж байгаад халдвар авсан байна. Тиймээс тэжээвэр нохойгоо галзуу өвчний эсрэг вакцинд хамруулах, хашаандаа тогтмол уях, гадуур авч гарах бол амны хамгаалалт хийх, иргэд гудамж талбайгаар анхаарал болгоомжтой явахыг анхаарууллаа. Үхсэн болон галзуу өвчний сэжигтэй мал, амьтан үзэгдсэн тохиолдолд Онцгой байдлын 105, нийслэлийн Мал эмнэлгийн газрын 70141401,70141403 гэсэн утсанд хандах боломжтой аж.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ