• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ХОЁР АЙМАГТ 3.5 МАГНИТУТЫН ХҮЧТЭИ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ

2017 оны 2 сарын 13 2992

Хоёр аймагт газар хөдлөлт мэдрэгдсэн тухай мэдээлэл бий. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс баруун зүгт 73 км-т энэ сарын 8-ны 16.02 цагийн орчимд 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Мөн өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын төвөөс баруун зүгт 19 км-т 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Нутгийн иргэдийн өгч буй мэдээллээр тухайн газарт чичирхийлэл мэдрэгдээгүй аж. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн даргын 2017 оны дөрөвдүгээр тушаалаар байгуулагдсан болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журмын төсөл боловсруулах ажлын хэсэг хуралджээ

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ