• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх, таниулах өдөртэй болов

2017 оны 3 сарын 15 2586

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөвдэх лхагва гаригийг "Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр" байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

Энэ өдөр урьдчилан сэр- гийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн бавдлыг хангах, аврах үйл ажиллагаанд иргэдийг сургаж бэлтгэх, таниулах арга хэмжээг орон даяар хийх юм.

Манай орны ниит нутаг дэвсгэрийн 55 гаруй хувь нь газар хөдлөлтийн 7-8 ангилалд, 9 ба түүнээс дээш баллын ангилалд 20 орчим хувь нь хамращцаг. Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш, 12 сум, суурин газар 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн чичирхийллийн бүс нутагт байна.

2016 онд улсын хэмжээвд 28 мянга орчим чичирхийлэл бүрттэгдсэн бөгөөд Монгол-Алтайн нуруу, Чуй, Цагаан шувуут, Үүрэг нуур, Бүсийн гол, Хангайн өргөгдлийн бүс, Могодын газар хөдлөлтийн голомтын бүс, Улаанбаатар хот орчмын Гүнжийн ам, Авдар уул, Эмээлт, Хустайн нуруу зэрэг газарт газар хөдлөлтийн чичирхийлэл идэвхтэй хэвээр байна. 2000 овд Улаанбаатар хот орчимд жилд 200 гаруй удаа чичирхийлэл бүртгэгаэж байсан бол 2016 онд 1800 гаруй удаа бүртгэгджээ. Идэвхжил бүхий газарт 6.6-7.6 магниутдын хүчтэй газар хөдөлвөл хотын барилга,     байгууламжийн

22-50 хувьд эвдрэл гэмтэл, нуралт болж, 30-аас дээш хүн нэрвэщэж болзошгүй гэсэн тооцоо гарсан байна. Энэ нь гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийг бууруулах тог- толцоог сайжруулах, гамшгаас хамгаалах үндэсний чадав- хийг бэхжүүлэх шаардлагатай байгааг харуулж байгаа юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ