• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Зам даваа хаагдаагүй ч үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй нь

2017 оны 3 сарын 22 1684

Манай орны ихэнх нутгаар өчигдрөөс их хэмжээний нойтон цас орж, цаг агаарын байдал муудаж байна. Баруун аймгийн зарим нутагт замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэн, зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй байгаа аж. Тиймээс ЗЦА-наас иргэд, жолооч нарт хандан "Цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргуугийн байдалд хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, тээврийн хэрэгс- лийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж, аюулгүй байдлаа сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг" санууллаа. Тус албаныхан орон нутгийн бүх хэлтэс, тасгийн ажилтнуудтай холбогдож замын нөхцөл байдпын талаар байнга мэдээ авч байгаа бөгөөд өчигдөр 18.00 цагийн байдпаар хаагдсан зам даваа байхгүй, халтиргаа, гулгаанаас үүдэлтэй осол, хэрэг бүртгэгдээгүй талаар мэдээлсэн юм. Гэхдээ цасан шуурга шуурах төлөвтэй, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй байгаа учраас замд гарахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулав. Орон нутагт цас гүйцэд хайлаагүй байгаа бөгөөд зарим сумын Засаг дарга дөрөвдүгээр сарын 15 хүртэл мотоцикл унахыг хориглосон захирамж гаргасан ч иргэд үл ойшоосноосоо болж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Тухайлбал, Архангай аймгийн Хашаат сумын Жарга- лант багийн Суурь гэх газарт иргэн Ж мотоциклтойгоо онхолдож амиа алджээ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ