• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Эхийн сүү орлуулагчийг эмнэлгүүдэд бэлэглэхийг хориглов

2017 оны 5 сарын 8 1739

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нярайн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эл тө- сөлтэй холбогдуулан Ц.Цогзолмаа гишүүн "0-3 насны хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь эрүүл өсөх боломжийг бүрдүүлдэг. Гэхдээ орлуулах бүтээгдэхүүнээр хооллох шаардлага гардаг. Хүүхдийн биеийн онцдогт тохирсон бүтээг- дэхүүнийг эмч зөвлөсний дагуу хэрэглэхэд хуу- лийн зорилго оршино

Байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй 44 санал тус бүрээр санал хураалт явууллаа. Тухайлбал, нэмэгдэл хоол, хүүхдийн ундааны сав, баглаа боодол, шошгонд эхийн сүүний ач холбогддыг бууруулсан агуулгатай мэдээлэл байршуулахыг хориглох, "Энэ бүтээг- дэхүүн нь хүүхдийн хоногийн хэрэгцээт шимт бодис, эрдэс, аминдэмийг дангаар хангахгүй" гэсэн анхааруулга байршуулах саналыг гишүү- дийн олонх дэмжив. Мөн бүтээгдэхүүний бор- луулалтыг нэмэх зорилгоор эрүүл мэндийн бай- гууллагын орчинд танилцуулга, зурагт хуудас байршуулах, бүтээгдэхүүнийг хүүхдийн эмнэ- лэг, сувилал, асрамжийн газарт бэлэглэх, хямд үнээр өгөхийг хориглох заалтыг төсөлд тусгах саналыг дэмжээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлт- гүүлэхээр Нийгмийн боддого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв

Сүүлд нэмэгдсэн мэдээ