• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ҮНСТЭЙ ХОЛЬСОН ХУУРАМЧ ЦЕМЕНТ ХУДАЛДАЖ АВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

2017 оны 5 сарын 25 194

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эрүүгийн цагдаагийн газарт 2017 оны тавдугаар сарын 09-ний өдрийн 02- 02/1402 дугаартай албан бичиг хүргүүлж, чанарын шаардлага хангахгүй, "Мен гао" үйлдвэрийн шуудайд үнстэй хольж савласан цементийн чанар байдал, хуурамчаар үйлдвэрлэж байгаа байдалд хамтарсан шалгалт хийжээ. Шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Сүмийн 1-9 тоотод 40 тоннын чингэлэгт үнс, 20 тоннын чингэлэгт цемент хийсэн, түрдэг тэргээр холигч руу найман тэрэг цемент, таван тэрэг үнс хийж холиод "Мен гао" үйлдвэрийн шуудайд савлаж байгаа ноцтой зөрчил илэрсэн байна.

Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо ... дугаар цэргийн ангийн хойд талд 20 тоннын чингэлэгт цөмент зөөгч машинаар үнс шахаж гадна байрлах холигчоор цемөнттэй хольж савлаж байжээ.

Иймээс иргэд аж ахуйн нэгж байгууллагууд цемент худалдан авахдаа чанар байдлыг тодорхойлсон сертификат, лабораторийн шинжилгээг үзэж худалдан авах, бетон зуурмагийн үйлдвэрүүд "Мен гао" уутанд савлагдсан чанар байдал нь тодорхойгүй цемөнт худалдан авахгүй байх, үйлдвэрлэсэн бетон зуурмагийн марк, чанарыг тодорхойлсон лабораторийн шинжилгээг дагалдуулж байхыг анхаарууллаа.

 

Б.УРАНЧИМЭГ

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ